Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү ОХУ- аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож ажиллахаа илэрхийлжээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын“Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай” 2014 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 357 дугаар тогтоолын талаар санал солилцлоо. Энэ үеэр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Монгол Улсын Засгийн газрын энэхүү шийдвэрээр Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгчээр Төрийн өмчийн хороог томилсон байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээр ёсоор хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Зам тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллага байхаар тогтжээ. Хувьцаа эзэмшигчийг солих асуудлыг талууд дипломат шугамаар харилцан тохиролцож, Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх, хэлэлцээрт өөрчлөлт орох хүртэл хуучин хэвээр хамтран ажиллах нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ эрх зүйн зарчимд нийцнэ” гэв.
Мөн Монголын тал хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр талууд Төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд УБТЗ-ын өмнө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, цаашид үр ашигтай ажиллуулахад онцгой анхаарах, хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 онд байгуулсан хэлэлцээрийг мөрдлөг болгож ажиллахаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл