Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Дэлхийн аварга Г.Болдбаатар шинэ ордонд хандив өргөв
Жүдо бөхийн 2014 оны дэлхийн аварга, өөрийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч Г. Болдбаатар жүдо бөхийн ирээдүйн хөгжилд онцгой хувь нэмэр оруулах шинэ ордны бүтээн байгуулалтад зориулж нэг сая төгрөгийн хандив өргөлөө.

Булган аймгийн харъяат жүдо бөхийн Ази тивийн аварга, өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Челябинск хотноо болсон ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 60 кг-д алтан медаль хүртсэн Г. Болдбаатар жүдо бөхийн шинэ ордонг барих их бүтээн байгуулалтыг дэмжиж бөхөд хайртай монголчуудаа уриалан дуудлаа. Энэхүү шинэ ордон байгуулснаар жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилтаа хийх орчин нөхцөл эрс сайжирч амжилтаа улам ахиулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна энэ спортоор сонирхон хичээллэгч хүүхэд багачууд ирээдүйн тив дэлхийн аваргууд сургалт бэлтгэлд хамрагдах, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын адил олон улсын чанартай тэмцээнийг зохион байгуулахаас эхлээд олон давуу талтай.
“Мод тарих нь эх дэлхийд, цэвэр агаар, иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй, Жүдо бөхийн ордон ирээдүй хойч үед оюунлаг бүхэл бүтэн ертөнц бий болгоход хэрэгтэй. Сайн үйлсийн аян гэдэг эв нэгдэл, ахан дүүс бие биенийгээ ойлгох жинхэнэ эх оронч сэтгэл. Өнөөдөр хот хөдөөд ялгаагүй жүдо бөх хөгжиж байгаа энэ үед бүх хүн оролцоно гэдэгт итгэж байна” гэж Дэлхийн аварга Г. Болдбаатар жүдо бөхийн шинэ ордоны бүтээн байгуулалтанд сэтгэлийн хандив өргөхдөө онцолсон юм.

0 Сэтгэгдэл