Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Чөлөөтийнхөн ажлаа дүгнэж баяраа нижгэр тэмдэглэв
Өчигдөр МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүн “Кроун брахауз” зоогийн газарт болсон юм.

Цэнгүүнийг нээж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж үг хэлэхдээ “Манай чөлөөтийнхөн улирч байгаа 2014 онд тавьсан зорилтуудаа биелүүлж өндөр амжилтанд хүрсэн нь холбооны удирдлага, ивээн тэтгэгч компани, дасгалжуулагчид, бөхчүүд, шүүгчдийн хамтын зүтгэл, мэрийлтийн үр дүн байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ирж байгаа 2015 онд урьдын адил эв нэгдлээ бататган хамтын хүчээр урагшилж олимпийн олон эрх авахын төлөө явна, ирэх оныг чөлөөт бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх жил болгож өсвөр, залуучуудаа дэмжиж ажиллана" хэмээсэн юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар улсын шүүгч Д.Алтанцэцэг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны “Хүндэт жуух”-аар шагнасныг СБТ-ийн төвийн дэд дарга Ц.Одонбаяр гардуулан өглөө.
МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ өнгөрч байгаа онд ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэж хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр 2 сая төгрөгөөр урамшуулж олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярыг ирэх оноос компанийнхаа нэр дээр барилдуулж байх болсноо зарлаж түүний бэлтгэл сургуулилтад нь дэмжлэг болгон дасгалжуулагч, ”Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А. Энхээд 10 сая төгрөг гардууллаа. Тус компани нь энэ онд өмнө нь Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр олгосон ажээ.
Мөн МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 500 ам.долларын шагналыг 2014 онд тив, дэлхийн үндэсний хэмжээнд спортын өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, бөхчүүд, шүүгчдэд олголоо.

0 Сэтгэгдэл