Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хамгийн бяцхан зүрх
Италийн эмч нар нэг ой дөрвөн сартай бяцхан хүүд хиймэл зүрх суулгаж, амьдрал бэлэглэжээ. Дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ амжилт болсон уг мэс заслыг зүрхний булчин нь цусаа шахаж чадахааргүй сул, хэзээ хэзээгүй зогсох аюулт өвчтэй хүүхдэд хийсэн байна. Хүүгийн зүрхний оронд зүрхний үйл ажиллагааг гүйцэтгэх бяцхан багаж суулгасан бөгөөд донор олдтол түүгээр амьдрах аж. Мэс заслыг өнгөрсөн сард хийсэн ч энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос л нийтэд ил болж эхэлжээ. Хүүгийн бие одоо сайн байгаа бөгөөд донор олдох хүртэл бяцхан зүрхтэйгээ амьдраад байж чадна гэж эмч мэргэжилтнүүд нь найдаж байна. Насанд хүрсэн хүнд суулгадаг хиймэл зүрх 900 грамм жинтэй байдаг бол бяцхан хүүд суулгасан зүрх ердөө 11 грам жинтэй, нэг минутад 1,5 литр цус шахаж чаддаг аж.
Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн хүү нэг сартай байхаасаа эмнэлгийн хяналтад орж, хиймэл зүрх суулгах мэс засалд бэлтгэгджээ. Түүнд суулгасан бяцхан зүрхийг өмнө нь зөвхөн амьтан дээр л туршиж байжээ. Уг зүрхийг Америкийн эмч Роберт Жарвик зохион бүтээж, мэс засал хийх зөвшөөрлөө Италийн Эрүүл мэндийн яамнаас авчээ. Хэрэв хиймэл зүрх суулгах энэ эмчилгээ үр дүнгээ өгвөл цаашид зүрхний хүнд өвчтэй хүмүүст донор олдохыг хүлээж байх хооронд амь насыг нь аврах гол арга хэрэгсэл нь болох юм.
Италийн эмч нар нэг ой дөрвөн сартай бяцхан хүүд хиймэл зүрх суулгаж, амьдрал бэлэглэжээ. Дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ амжилт болсон уг мэс заслыг зүрхний булчин нь цусаа шахаж чадахааргүй сул, хэзээ хэзээгүй зогсох аюулт өвчтэй хүүхдэд хийсэн байна. Хүүгийн зүрхний оронд зүрхний үйл ажиллагааг гүйцэтгэх бяцхан багаж суулгасан бөгөөд донор олдтол түүгээр амьдрах аж. Мэс заслыг өнгөрсөн сард хийсэн ч энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос л нийтэд ил болж эхэлжээ. Хүүгийн бие одоо сайн байгаа бөгөөд донор олдох хүртэл бяцхан зүрхтэйгээ амьдраад байж чадна гэж эмч мэргэжилтнүүд нь найдаж байна. Насанд хүрсэн хүнд суулгадаг хиймэл зүрх 900 грамм жинтэй байдаг бол бяцхан хүүд суулгасан зүрх ердөө 11 грам жинтэй, нэг минутад 1,5 литр цус шахаж чаддаг аж. Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн хүү нэг сартай байхаасаа эмнэлгийн хяналтад орж, хиймэл зүрх суулгах мэс засалд бэлтгэгджээ. Түүнд суулгасан бяцхан зүрхийг өмнө нь зөвхөн амьтан дээр л туршиж байжээ. Уг зүрхийг Америкийн эмч Роберт Жарвик зохион бүтээж, мэс засал хийх зөвшөөрлөө Италийн Эрүүл мэндийн яамнаас авчээ. Хэрэв хиймэл зүрх суулгах энэ эмчилгээ үр дүнгээ өгвөл цаашид зүрхний хүнд өвчтэй хүмүүст донор олдохыг хүлээж байх хооронд амь насыг нь аврах гол арга хэрэгсэл нь болох юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























