Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
“Дакар ралли-2015” үргэлжилж байна
Эр зоригтнуудын уралдаан болох “Дакар ралли-2015” тэмцээн Өмнөд Америкт суудлын, ачааны машин, куад, мотоцикль гэсэн дөрвөн ангилалд зохион байгуулж байгаа тус тэмцээн Аргентин, Болив, Чилийн нутаг дэвсгэрийг дамжин 9200 км замд үргэлжилж байна.

Манай улсаас мотоциклийн ангилалд оролцож байгаа ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 18 минут 40 секундын хоцрогдолтойгоор 53 дугаар байранд орсон бөгөөд нийт үзүүлэлтээр тэргүүлэгчээс 7 цаг 55 минут 01 секундын хоцрогдолтойгоор 76 дугаар байрт жагсаж байна. Мөн энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай уралдаж байгаа Ч.Анар 5 дахь өдрийн уралдаанаа дуусгаж барианд амжилттай оржээ.

Автомашины ангилалын хувьд ОХУ-ын тамирчин Владимир Василиев анхныхаа ялалтыг авчээ. Тэрбээр замаа нийт 4 цаг 19 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байрт түүнээс 20 секундын хоцрогдолтой Өмнөд Африкийн тамирчин Yazeed Al-Rajhi орсон байна. АНУ-ын тамирчин Робби Гордон 3 дугаар байрт орсон бол тэмцээнийг хошуучлагч Nasser Al-Attiyah 4-р байрт, 5-р байрт Дакар раллигийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел оржээ.

Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 3 цаг 28 мин 47 секундын хоцрогдолтойгоор 70-р байранд орсон бөгөөд нийт үзүүлэлтээр 67 дугаар байрт орж байна.

0 Сэтгэгдэл