Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Ч.Санжаадамба хагас кг алтан гулдмайн байг авлаа
БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон 500 грамм алтан гулдмайн байтай ар, өвөр Монголын 16 хүчит бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, хагас кг алтан гулдмайн эзэн болжээ. Барилдаанд улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн бөгөөд оролцсон бусад бөхөд тус бүр нь 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэжээ.
Энэ удаагийн "Хасар" бөхийн барилдааныг ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Бурхан группийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Манайхаас тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Энхбат, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа, Б.Сугаржаргал нар зодоглосон.
Өвөрмонголд өндөр байтай, олны анхаарлыг гойд татсан барилдаануудыг удаа дараалан зохиосоор байна. Ч.Санжаадамба зааны хувьд Монгол туургатны бөхийн барилдаанд хэд хэдэн удаа түрүүлсэн удаатай.
БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон 500 грамм алтан гулдмайн байтай ар, өвөр Монголын 16 хүчит бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, хагас кг алтан гулдмайн эзэн болжээ. Барилдаанд улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн бөгөөд оролцсон бусад бөхөд тус бүр нь 5000 юанийн үнэтэй алтан зоос бэлэглэжээ.Энэ удаагийн "Хасар" бөхийн барилдааныг ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Бурхан группийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Манайхаас тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Энхбат, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа, Б.Сугаржаргал нар зодоглосон.
Өвөрмонголд өндөр байтай, олны анхаарлыг гойд татсан барилдаануудыг удаа дараалан зохиосоор байна. Ч.Санжаадамба зааны хувьд Монгол туургатны бөхийн барилдаанд хэд хэдэн удаа түрүүлсэн удаатай.
0 Сэтгэгдэл



















