Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Чингис, Самурайн өрийг төсөвт нэгтгэснээр өрийн хэмжээ ДНБ-ний 58.3-д хүрсэн гэв
   
Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 21,6 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд өнөөдрийн байгаа өр нь үүний 58,3 хувь буюу ойролцоогоор 12,5 их наядаар хэмжигдэж буй юм.  Өрийн таазыг ДНБ-ний 60 хувьд хүргэнэ гэж тооцвол ойролцоогоор 360  тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байгаа аж. Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар төсвийн тодотголын хэлэлцэнэ. Тиймээс УИХ дахь АН бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар орж, төсвийн тодотголын талаар гишүүдтэй ярилцжээ. Ерөнхий сайдын хувьд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хотод шилжүүлэх тухай саналаа хэлж, МАН болон бусад намтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төсвийн тодотголыг цаашид  хэлэлцүүлэн батлуулах болоод өрийн таазтай холбоотой мэдээллээ өгчээ. Намууд гадаадаас өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг үндсэндээ зогсоохоор тохиролцсон. Харин Засгийн газраар өрийн таазыг ДНБ-ний 60 хувиар оруулж ирсэн. Өнөөдрийн хувьд Хөгжлийн банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгахаар өрийн тааз ДНБ-ний 60 хувьд хүрчихээд байгаа гэнэ. Тэгэхээр цаашид өр нэмж тавих асуудал байхгүй хэмээн АН-ын бүлгийн дарга хэлэв. Тэрээр “Чингис, Самурай бондын мөнгө улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжин зарцуулагдаж, төсвөөс гадна байсныг МАН нэгтгэхийг шаардсаны дагуу Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу нэг төсөвт шилжүүлсний дараа Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 58,3 хувь болсон гэдэг нь тодорхой. Түүнээс биш Засаг байгуулагдсанаар өр нэмэгдээгүй юм гээд АН төсвийн нийт өрийг 40 хувьд барья гэсэн МАН-ын шаардлагыг хүлээж авахад бэлэн” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан