Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Боксын аваргууд энэ сарын 24-нд тодорно
Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэй 10, эмэгтэй найман жинд аваргуудаа тодруулах уг тэмцээнд хот, хөдөөгийн 31 байгууллагын 229 тамирчин өрсөлдөж байна.
Энэ жилийн улсын аваргад гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, өнгөрсөн жилийн турш бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй олон улсын хэмжээний мастер З.Энхзориг, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдсэн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон бүх насаараа бокс тоглох эрхээ хасуулсан, универсиадын аварга Х.Энхдэлгэр нар өрсөлдөөгүй. Тиймээс хоёр тамирчны жинд шинэ аварга тодрох нь ойлгомжтой.
ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит улсын аваргын гол онцлог нь 18 настай тамирчдад нээлттэй болж байгаа юм. Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Азийн наадмын аварга Д.Отгондалайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат нарыг Алтан гадас одонгоор тус тус шагнав. Мөн Д.Отгондалай Монголын боксын холбооны шилдгийн шилдэг тамирчин болсон бол М.Нандинцэцэг, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар шилдэг боксчин болсон юм. Мөн оны шилдэг шүүгч, дасгалжуулагч, клубээ ч урамшуулжээ. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодорч жин тус бүртээ түрүүлсэн тамирчид ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.
Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэй 10, эмэгтэй найман жинд аваргуудаа тодруулах уг тэмцээнд хот, хөдөөгийн 31 байгууллагын 229 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн улсын аваргад гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, өнгөрсөн жилийн турш бэртлийн улмаас тэмцээнд оролцоогүй олон улсын хэмжээний мастер З.Энхзориг, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдсэн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон бүх насаараа бокс тоглох эрхээ хасуулсан, универсиадын аварга Х.Энхдэлгэр нар өрсөлдөөгүй. Тиймээс хоёр тамирчны жинд шинэ аварга тодрох нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл