Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Хакүхо түрүүлбэл Токиод 1000 хүний хүлээн авалт хийнэ
Их аварга Хакүхо М.Даваажаргал хэрэв энэ удаад түрүүлбэл мэргэжлийн сүмогийн шинэ дээд амжилт тогтоож, 33 түрүүгээр өнгөлөх нь ээ. Тайхо их аваргын амжилтыг ийнхүү эвдэж сүмогийн түүхэнд мөнхрөх юм.
Башё эхлээд 11 өдөр өнгөрөхөд бүх өдрийн тасалбар бүрэн зарагдаж дуусчээ. Хэрэв үлдсэн дөрөв хоногт бөхийн ордон үзэгчээр дүүрвэл энэ нь 18 жилийн дараа башёгийн бүх өдрийн тасалбар зарагдсан тохиолдол болох юм. Үзэгчдийг бөхийн ордонд авч ирж буй гол хүчин зүйл нь сонирхолтой барилдаан, өрсөлдөөн юм. Ялангуяа энэ башёд их аварга Хакүхогийн түүхэн дээд амжилт тогтоохоор зүтгэж буй нь хацү башёгийн гол үзүүштэй барилдаан болж байна.
Харүмафүжи хоёр унаатай байгаа. Харин Какүрюүгийн хувьд гурав унаснаар түрүүлэх бөхийн тооноос хасагдлаа.
Ийнхүү их аварга Хакүхо башёг итгэл төгс тэргүүлж, мэргэжлийн сүмогийн 33 дахь түрүүгээ хүртэх магадлал өндөр болсон. Хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл ирэх дөрөвдүгээр сард 1000 хүнийг хамарсан асар том хүлээн авалт Токио хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Миягино оякато сэтгүүлчдэд ярижээ.
сайн байна улам барилдаарай монгол хүүгзз дэмжиж байна чиний ард гурван сая монгол ард түмэн чини
Их аварга Хакүхо М.Даваажаргал хэрэв энэ удаад түрүүлбэл мэргэжлийн сүмогийн шинэ дээд амжилт тогтоож, 33 түрүүгээр өнгөлөх нь ээ. Тайхо их аваргын амжилтыг ийнхүү эвдэж сүмогийн түүхэнд мөнхрөх юм.Башё эхлээд 11 өдөр өнгөрөхөд бүх өдрийн тасалбар бүрэн зарагдаж дуусчээ. Хэрэв үлдсэн дөрөв хоногт бөхийн ордон үзэгчээр дүүрвэл энэ нь 18 жилийн дараа башёгийн бүх өдрийн тасалбар зарагдсан тохиолдол болох юм. Үзэгчдийг бөхийн ордонд авч ирж буй гол хүчин зүйл нь сонирхолтой барилдаан, өрсөлдөөн юм. Ялангуяа энэ башёд их аварга Хакүхогийн түүхэн дээд амжилт тогтоохоор зүтгэж буй нь хацү башёгийн гол үзүүштэй барилдаан болж байна.
Харүмафүжи хоёр унаатай байгаа. Харин Какүрюүгийн хувьд гурав унаснаар түрүүлэх бөхийн тооноос хасагдлаа.
Ийнхүү их аварга Хакүхо башёг итгэл төгс тэргүүлж, мэргэжлийн сүмогийн 33 дахь түрүүгээ хүртэх магадлал өндөр болсон. Хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл ирэх дөрөвдүгээр сард 1000 хүнийг хамарсан асар том хүлээн авалт Токио хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Миягино оякато сэтгүүлчдэд ярижээ.
0 Сэтгэгдэл
өвөө
сайн байна улам барилдаарай монгол хүүгзз дэмжиж байна чиний ард гурван сая монгол ард түмэн чини
2016.01.20
2016.01.20



















