Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Тохирсон жор

Эдийн засгийн “хямрал” гээчээс яаж салах вэ. Зардлаа танаад, бүсээ чангалбал гарчихна гэх нэг номлол явах. Ханш гэгчийг торгоогоод бариад байвал болчих юм шиг, Монгол орон хөгжчих юм шиг яриа хэрэн тэнүүчилж буй юм. Аливаа өвчнийг эмнэхдээ эхлээд хаанаас яаж гарсаныг оншилж байж түүнд тохирсон эм, тариагаар илааршуулдаг жамтай. Нэг ёсондоо бөөр өвдөж байхад зүрхний эм өгч эмчилдэггүй билээ.

Мориор яривал “нуруугаа авахуулчихсан” адууны нурууг л эмнэх ёстой. Гэтэл дэл, сүүлийг нь хэчнээн сайхан засаад нэмэргүй. Нуруу нь шархалсан хэвээрээ л байна. Хөлөө хугалсан найзынхаа хөлийг гипсдэж байж л хугарсан яс бороолж эдгэнэ. Яг үүнтэй адил эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд тэр  ноцтой шалтгааныг засч гэмээнэ балчиг шавраас гарна бид.

Доорх графикаас харахад гадаадын шууд хөрөнгө оруу­лалт элбэг дэлбэг байсан 2010, 2011, 2012 онуудад төг­рөгийн ханш ам.долларын эс­рэг харьцангуй тогтвортой бай­жээ. Харин гадаадын хөрөнгө оруулалт “нуран унасан” 2009, 2013, 2014 онд валютын ханш өссөн байна.

Валютын ханш эдийн засгийн хөгжлийн зорилтот үзүүлэлт биш ч гэлээ нийт эдийн засгийн эрүүл мэндийн байдал ямар байгааг илэрхийлдэг нэг барометр юм. Валютын ханшийн сүүлийн хоёр жилийн өөрчлөлт үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом уналтаас үүдсэн болох нь тодорхой байгаа. “Ханшийг тогтворжуулъя гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой” гэсэн теором манайд гарцаагүй үйлчилнэ.

Тэгэхээр нуруугаа авахуулсан мориныхоо дэл, сүүлээр оролдохоо болъцгооё. Нурууг нь л анагаая. Ингэж байж бидний унаа эрүүл саруул болж хол замын ая даах чадалтай болно. Мөн хөлөө хугалсан найзынхаа хөлийг эмнэлэгт аваачин гипсдүүлж эмчилье. Энэ нь найзтайгаа хөтлөлцөөд хамт алхах боломж олгох юм. Түүнээс биш хий хоосон цэцэрхэл хэнд ч тус болохгүй. Тэгэхээр хөлөнд нь иллэг, массаж хийгээд элдвээр цэц булаалдан, хэл амаа билүүдэхээ зогсооё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж болох бүх арга хэмжээг нэн даруй авч, эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарцгаая!

А.Адилсанаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан