Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хоёр жил завсардсан хувьчлалд 20 байгууллагыг нэрлэлээ
Төр муу менежер гэх үг бий. Үүгээр хаацайлж төрийн өмчийг үнэгүйдүүлэн, хувьдаа авч, завших гэсэн башир арга байдаг тухай ч шүүмжлэл гардаг. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөлд төрийн хөрөнгөөр тэтгүүлдэг олон аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь улсдаа уршигтай. Тэр ч утгаараа Шийдлийн Засгийн газрын тэргүүн ажлаа хүлээн авсныхаа маргаашнаас л төсвөө хямгадаж, төрөөс хамааралтай үйлдвэр, компани, байгууллага, нэгжийг хувьчилна гэж шулуухан хэлсэн. Түүний хэлсэн үг ажил хэрэг болоход тун дөхжээ. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төсөл өргөн барьсан нь дээрх агуулгыг хэрхэн хэрэгжүүлэх тухай төлөвлөгөө байв.
Уг төлөвлөгөөг батлах бүрэн эрх нь УИХ-д байдаг ч төслийг нь Засгийн газраас боловсруулж. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсныг тайлбарлаж байлаа. Үүнд, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг татах, төрийн оролцоог багасгахын хэрээр зах зээлийн харилцаанд шилжүүлэх, хуулиа дагаж ил тод байдлаар хувьчлах, тухайн нэгж байгууллага, түүний хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг ажилтнуудын ашиг сонирхолтой нэг зүгт чиглүүлэх, улмаар ажилтнууд нь байгууллагынхаа ажлын үр дүнгээр хүртэх бололцоо бүрдүүлэх зарчим багтаж буй. Товчхондоо, уг хуулийн этгээдийн төрийн мэдэлд байгаа хувьцаа, хөрөнгийг борлуулаад УИХ, Засгийн газар тэргүүтэй төрийн өндөрлөгүүдийн нөлөөг бууруулна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд тустай, хувьчлалын орлогоор уг компани техник, технологио шинэчлэх боломжтой аж.
Манай улс хамгийн сүүлд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” баталсан. Түүнээс хойш өмч хувьчлалыг завсарлаад байв. Харин энэ удаа шууд утгаар нэр бүхий 20 компани, нэгжийг төрийн мэдлээс гаргах аж. Нийгмийн салбарт хэдэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засаглал, удирдлагад өөрчлөлт орох нь тодорхойгүй байна.
Төлөвлөгөөнд тусгасан төрийн өмчит нэгжүүд
Төсөлд тусгаснаар дөрвөн компанид буй төрийн эзэмшлийн хувь хэмжээнд тааруулан нэмэлт хувьцаа гаргах аж. Үүнийгээ Монголын хөрөнгийн биржээр арилжиж, олсон орлогоор нь уг байгууллагын техник, технологийг шинэчлэхэд зориулах юм байна. Үүнд төрийн өмчит хувьцаат компани болох “ДЦС-4”, “ДЦС-3”, “ДЦС-2”, “Дарханы дулааны цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тус тусын 70 хувь тус тус багтаж буй юм. Үүнээс гадна “Шивээ-Овоо” хувьцаат компанийн, “Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаанд, “Монгол шуудан” ТӨХК-ийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд тааруулан нэмэлт хувьцаа гаргах юм байна. Үүнээс төвлөрөх орлогыг уг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд, техникийн шинэчлэл хийхэд зориулахаар төсөлд тусгажээ. Эдгээр байгууллагын хувьд хөрөнгийн биржид хувьцаатай болж, хөрөнгө оруулагчийнхаа тоог арвижуулах нь. Харин дараахь байгууллагууд хувьд шилжих аж. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаад бие даасан хуулийн этгээд болгоно.
Мөн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийг энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгад үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгоно.
“Оргил рашаан сувилал”-ын үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр дуудлага худалдаанд оруулах бол Кино урлагийн дээд сургуулийг нээлттэй тендерээр хувьчилж магадгүй. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г тариаланч болон гурил үйлдвэрлэгчдийн дундын өмчлөлтэй компани болгож, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг болзмол нөхцөлтэйгөөр нэмэлт хувьцаа гарган хувьцаа эзэмшигчдэд шилжүүлнэ. Ингэхдээ төрийн эзэмшлээс таван хувийг ажиллагсдад нь хуваарилж, төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувьд нь хадгалах аж. ”Авто импекс” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагаар худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд олон нийтэд худалдах гэнэ. Үүнтэй зэрэгцүүлэн “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн үйл ажиллагааг хадгалах нөхцөлтэйгөөр төрийн эзэмшлийн хувийг дуудлагаар худалдана. Уг компани нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл холбооны үндсэн суурь сүлжээний үйлчилгээ эрхлэгч томоохон нэгж юм.
Саяхан шинэчлэл хийсэн “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлнэ. Үлдсэн хувьцааг өр төлбөр барагдуулах нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах юм байна. Эцэст нь, “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн зах зээлийн үнэлгээг тогтоож, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрөнд тооцоод хувьцаагаар солих санал тавих гэнэ. Үлдсэн хувьцааг нь Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүндтэй хөрөнгийн биржээр нээлттэй арилжих санал боловсруулжээ. Үүнээс гадна “Эрдэнэс ТТ” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон УИХ, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэл хангах ажлыг ч багтаасан байна.
Нийгмийн салбарт хийх хувчлал, өөрчлөн байгуулалт
Нийгмийн салбарт хамаарах төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангахын тулд засаглалын орчинг сайжруулах арга хэмжээ авах аж. Жишээ нь, Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлнэ. Ингэхдээ удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгох юм байна. Ашгийн бус компаниудын удирдлагын шатлалыг дараахь байдлаар тоймлож. Нэгдүгээрт, төр эзэмшиж буй хэсгээ бодлого боловсруулагч юм уу санхүүжүүлэгчдэд эзэмшүүлэн тэдний хурлаар ерөнхийлөн удирдах гэнэ. Хоёрт, Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгоод Компанийн тухай хуулийн дагуу ажиллуулах аж. Түүний дараа байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-өөс томилогдсон захирал гүйцэтгэж, тайлагнадаг байхаар төсөөлж.
Хоёр, гурав дахь шатлалын эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналтай мэргэжлийн чадвартай баг, хуулийн этгээд нь оруулсан хөрөнгөө нөхөн авах хугацаандаа эмнэлгийн удирдах ажиллагааг концессын гэрээгээр шилжүүлэн ажиллах гэнэ. Цаашид эмнэлэг барих, шинэ тоног төхөөрөмж, техник, технологи нэвтрүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, нөөц бололцоог татах үүднээс концессын төрөл бүрийн арга хэлбэрийг түлхүү ашигладаг байхыг С.Баярцогт сайдын өргөн барьсан төсөлд тусгажээ.
Төр муу менежер гэх үг бий. Үүгээр хаацайлж төрийн өмчийг үнэгүйдүүлэн, хувьдаа авч, завших гэсэн башир арга байдаг тухай ч шүүмжлэл гардаг. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөлд төрийн хөрөнгөөр тэтгүүлдэг олон аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь улсдаа уршигтай. Тэр ч утгаараа Шийдлийн Засгийн газрын тэргүүн ажлаа хүлээн авсныхаа маргаашнаас л төсвөө хямгадаж, төрөөс хамааралтай үйлдвэр, компани, байгууллага, нэгжийг хувьчилна гэж шулуухан хэлсэн. Түүний хэлсэн үг ажил хэрэг болоход тун дөхжээ. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод хуулийн төсөл өргөн барьсан нь дээрх агуулгыг хэрхэн хэрэгжүүлэх тухай төлөвлөгөө байв.Уг төлөвлөгөөг батлах бүрэн эрх нь УИХ-д байдаг ч төслийг нь Засгийн газраас боловсруулж. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсныг тайлбарлаж байлаа. Үүнд, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг татах, төрийн оролцоог багасгахын хэрээр зах зээлийн харилцаанд шилжүүлэх, хуулиа дагаж ил тод байдлаар хувьчлах, тухайн нэгж байгууллага, түүний хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг ажилтнуудын ашиг сонирхолтой нэг зүгт чиглүүлэх, улмаар ажилтнууд нь байгууллагынхаа ажлын үр дүнгээр хүртэх бололцоо бүрдүүлэх зарчим багтаж буй. Товчхондоо, уг хуулийн этгээдийн төрийн мэдэлд байгаа хувьцаа, хөрөнгийг борлуулаад УИХ, Засгийн газар тэргүүтэй төрийн өндөрлөгүүдийн нөлөөг бууруулна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд тустай, хувьчлалын орлогоор уг компани техник, технологио шинэчлэх боломжтой аж.

0 Сэтгэгдэл