Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж хүргүүллээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэглэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандартыг хангаж ажиллаж, нийслэл, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, салбар хороодод дараахь асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг стандартад заасны дагуу хамгаалах хэрэгслээр хангахыг уяачдад сануулах, дээрх стандартыг хүргүүлэх
Хамгаалах хэрэгсэл, хувцасаар хангаагүй хүүдийг морин уралдаанд оролцуулахгүй байхыг шаардах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулах
Морин уралдааны үед тавих хяналтыг дүүргийн хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн хяналтын байцаагчидтай хамтран гүйцэтгэх
“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандартыг хангаж ажлаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглох
Морь унаж байгаа хүүхэд түүний эцэг эх, уяачдын хороонд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах заалт / Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна / - тай нийцүүлэх
Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг нийслэл, дүүргийн Морин спорт уяачдын холбоо наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцана.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэглэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандартыг хангаж ажиллаж, нийслэл, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, салбар хороодод дараахь асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

0 Сэтгэгдэл