Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирнэ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 15 буюу ирэх ням гарагт эх орондоо ирнэ.
Тэрбээр Хацү башёд түрүүлснээр сүмогийн түүхэнд дээдийн дээд амжилт тогтоон Тайхо их аваргын амжилтыг давж 33 түрүү авсан билээ. Японы үндэсний их спортын дээд амжилтыг эвдсэн түүнийг Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь түүнийг цагийг эзэлсэн Их аварга гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Энэ жилийн “Цагаан сар” буюу сар шинийн үеэр ирэх Мөнхбатын Даваажаргалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох тухай яриа олны дунд дэгдээд байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлах үеэрээ Их аварга Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөл хүртээн албан ёсны элчээр томилсон гэрчилгээг 33 дугаартай дипломат паспортын хамт гардуулан өгсөн билээ.
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 15 буюу ирэх ням гарагт эх орондоо ирнэ.Тэрбээр Хацү башёд түрүүлснээр сүмогийн түүхэнд дээдийн дээд амжилт тогтоон Тайхо их аваргын амжилтыг давж 33 түрүү авсан билээ. Японы үндэсний их спортын дээд амжилтыг эвдсэн түүнийг Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь түүнийг цагийг эзэлсэн Их аварга гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

0 Сэтгэгдэл