Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
”Хонда Мотор” ”Формула-1”-д оролцоно
Японы автомашин, мотоцикл үйлдвэрлэгч “Хонда Мотор” компани ирэх сард Австралид болох “Формула 1”-ийн 2015 оны улирлын уралдаанд сойхоор автомашин үйлдвэрлэжээ.

Тус компани Британийн уралдааны машины “Макларен” багтай хамт долоон жилийн дараа “Формула 1”-т эргэн ирж байна. “Хонда Мотор” тус багийг хөдөлгүүрээр хангажээ.
1.6 литрийн багтаамжтай энэ хөдөлгүүр нь турбо болон сүүлийн үеийн бусад технологитой бөгөөд 600 морины хүчин чадалтай гэж тус компанийн албаны хүмүүс хэллээ.
Мөн байгаль орчинд ээлтэй энэ хөдөлгүүр нь хөдөлгүүрийн яндангаас ялгарах дулааныг цуглуулдаг гибрид системийг ашиглан илүү хүчин чадал гаргах боломжтой ажээ. “Формула-1”-ийн шинэ дүрэмд заасны дагуу уралдааны машинууд нь байгаль орчинд ээлтэй хөдөлгүүртэй байх ёстой.
“Хонда Мотор” болон “Макларен” нь 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр дэлхийн уралдааны машины хамгийн том энэ арга хэмжээнд ноёрхож байсан билээ. Гэсэн ч дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 оны улирлын уралдаан дууссаны дараагаар “Хонда Мотор" ”Формула 1”-ээс гарсан юм.

0 Сэтгэгдэл