Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
С.Баяраа: С.Зориг зөвшилцлийг эрхэмлэдэг байлаа
Санжаасүрэнгийн Баяраа гэдэг хүнийг танилцуулах нь илүүц биз ээ. Ардчилсан хувьсгалыг түүчээлэх үйлсэд олон нийтэд хаалттай нийгмийн талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх, түгээхэд тэрээр оройлон оролцож, ардчилсан хувьсгалчдын найдвартай ар тал болж зогсч чадсан нэгэн. Монголын анхны чөлөөт хэвлэл “Шинэ толь”, “Ардчилал” сонины түүх түүнтэй яахын аргагүй холбоотой. “Шинэ толь” сониныг эрхлэн гаргаж байсан сэтгүүлч, эдүгээ Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд С.Баяраатай ярилцсанаа хүргэж байна.
-1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Шинэ толь” сониныг гаргах болсон шалтгаан, нөхцөл юу байв. Нийтдээ хэдэн дугаар хэвлэж, хэрхэн хүмүүст хүрч, түгэж байсан талаар дурсвал?
-“Шинэ Толь” сонин бол Монголын Ардчилсан Холбооны үйл ажиллагааны чухал хэсэг нь болж МоАХ-ны анхдугаар хурал хуралдсан өдөр мэндэлсэн Монголын шинэ үеийн анхны чөлөөт хэвлэл. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бүрэн хаалттай байсан цаг үед ардчиллын үзэл санааг аль болох олон хүнд хүргэх шаардлагатай байсан учраас энэ сонинг нууцаар хэвлэж улмаар МоАХ-ны анхдугаар хурлын үеэр тараасан. Сэтгүүлч С.Амарсанаа өөрийн дурдатгалдаа анхны дугаарыг редакторлож, хэвлүүлэх ажиллагааг С.Зориг өөрөө биечлэн хариуцсан гэж бичсэн байдаг. Миний хувьд бол “Шинэ Толь” сонины хоёр дахь дугаараас эхлэн эрхлэгчээр нь ажилласан. Сонины редакцид анхны дугаарт Жаргалсайхан, Чулуунбаатар, Тэрбиш, түүнчлэн Ш.Мягмарсамбуу, Л.Нарангэрэл, сэтгүүлч, хөгжмийн зохиолч Б.Долгион, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр бид хэд хамтран ажиллаж, “Шинэ Толь” сонины нийт 70-аад дугаарыг гаргасан юм. “Шинэ толь” нэрний хувьд МоАХ-ны С.Амарсанаа, Дарь.Сүхбаатар нар нэр өгсөн юм билээ.
Бид “Шинэ Толь” сониноо Шинжлэх Ухаан Техникийн мэдээллийн төвийн хэвлэх үйлдвэрт хэвлүүлж, эхний үед өөрсдөө, хүмүүс олноор цугладаг Төв шуудан, Улсын их дэлгүүр зэрэг газарт борлуулдаг байв. Дашрамд хэлэхэд “Шинэ Толь” бол Монголд анх удаа компьютерээр шивж, офсет аргаар 10000 хувь хэвлэгдсэн сонин байснаараа онцлогтой. Онцолж хэлэх бас нэг зүйл бол бид сониноо нэг төгрөгөөр зарж байсан нь тухайн үеийн улсын мэдлийн сонинуудаас гурав дахин өндөр үнэтэй байлаа. Тэгээд сонины дугаараа долоо хоногт нэг удаа арван мянган хувиар хэвлэж байсан гээд тооцвол “Шинэ Толь” сонин маань МоАХ-ны үйл ажиллагааны эхний буюу хамгийн хүнд үед тогтмол санхүүжилтийн дан ганц эх үүсвэр нь болж байсан юм.
-Тухайн үед сонинд гарсан гол нийтлэл, өгүүллийг ямар хүмүүс бичиж байв. Сонирхолтой, олны анхаарлыг татсан нийтлэлүүдээс нь нэрлэвэл?
-Эхэн үедээ бид МоАХ-ны баримт бичгүүд, Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүдийн бичсэн нийтлэлүүд, МоАХ-нд хүмүүсийн ирүүлсэн захидал, өгүүллэгүүдийг нийтэлдэг байсан. Харин сонины хэд хэдэн дугаар хэвлэгдэж олон нийт манай редакцийн хаягийг мэддэг болсноос хойш янз бүрийн үзэл бодолтой, мэргэжил боловсролтой хүмүүс бичсэн зүйлээ бидэнд өөрсдөө шууд авч ирдэг болсон. Редакцийн зүгээс бол ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний талаар олон түмэнд тодорхой ойлголт өгөх зорилгоор өгүүлэл, орчуулгын материал, гадаад мэдээг нийтэлж байлаа. Тухайлбал, Хүний Эрхийн Түгээмэл тунхаглалыг эхний дугаарууддаа тавьж байсан санагдана. МоАХ-ны дотоод зөрчлөөс болж энэ байгууллагад тулгарсан анхны сорилтын дараа энэ талаар Ерөнхий зохицуулагч С.Зоригийн ярилцлага гарсан. Нийтлэлч С.Цогтсайханы “Хотын ямаа” өгүүлэл анх нийтлэгдэж байв. Түүнчлэн бид “Цагийн төрх” тогтмол булан нээж эрх баригчдын хуучин тогтолцооны үед хэлж, ярьж байсан зүйлийг шинэ цаг үеийн байр суурьтай нь харьцуулан харуулдаг байлаа.
“Ардчилал” сонины анхны дугаар хэвлэгдэх хүртэл МоАХ-ны тухай, түүний удирдагчид, жирийн гишүүдийн үзэл бодлыг үнэн бодитоор хэвлэлд гаргадаггүй байсан болохоор олон нийт зөвхөн “Шинэ Толь” сониноос ийм мэдээлэл авдаг байсан.
-“Ардчилал” сонинтой холбогдсон түүх гэвэл?
-Миний хувьд “Шинэ Толь” сониноо гаргахад голчлон анхаарч байсан ч улсын хэвлэх үйлдвэрт том форматаар хэвлэгдэх эрхээ авсан “Ардчилал” сонины анхны дугаарыг гаргахад биечлэн оролцсон. Түүнээс хойш бол дэмжиж тусалж ажилласан.
-Ер нь, тухайн үед төрийн хэвлэл мэдээллээс өөр сонин хэвлэл эрхлэн гаргах хэцүү байсан нь тодорхой. Ямар саад бэрхшээл туулж байж энэхүү олон нийтэд зориулсан сониноо гаргаж байсан бэ. Монголд чөлөөт хэвлэлийн түүхийг “Шинэ толь”, “Ардчилал” сониноор эхэлсэн гэдэгт та ямар хариулт өгөх вэ?
-Тэр үед албан ёсоор сонин сэтгүүл гаргах зөвшөөрөл гуйсан бол зөвшөөрөхгүй байсан нь ойлгомжтой. Биднийг яагаад дураараа сонин гаргаж байгаа юм гэхэд нь “Хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөгдөнө” гэсэн дэлхий нийтийн жишиг байдаг гэж хариулдаг байв. Сүүлд МоАХ, “Ардчилал”, “Шинэ Толь” сонин албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хоёр сониноор Монголд чөлөөт хэвлэлийн түүх эхэлсэн гэдгийг чөлөөт хэвлэлийн талаар тодорхой ойлголттой хүн бүр л хэлэх байх. Ардчилсан тогтолцоонд шилжих эхний алхмуудын нэг нь юм даа.
Бэрхшээл гэх ч юм уу, даван туулахаас айгаагүй сорилт болсон нэгэн явдлыг танай уншигчдад хүргэе. 1990 оны өлсгөлөн болж байхад тэр үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Оросын Элчин сайдтай уулзахад цаадах нь Ардчилсан Холбооныхныг тараах хэрэгтэй гэсэн утгатай зүйл ярьсан тухай “Шинэ Толь” сонинд “Сониуч хүү” нэртэй буланд “Гадагш явах хүн амаа мэд” нэртэй жижигхэн мэдээ нийтэлсэн юм. Үүнээс болж би тэр үеийн Дээд Шүүхэд дуудагдаж, хүн гүтгэсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутгагдав. “Сонинд гарсан мэдээллээ хаанаас авснаа хэл” гэж нэлээд байцаасан боловч Ш.Мягмарсамбуу бид хоёр эх сурвалжийн нууцыг задлахгүй, өөрсдөө хариуцлага хүлээнэ гэсээр эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгож билээ. Энэ хүнд үед бидэнд МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн, хуульч Б.Галсандорж агсан их тусалсан юм. Нөгөө талаар МоАХ-ны жагсаал цуглаан ид хүчээ авч байсан үе таарсан. Одоо бодоход, бидний тэр явдал манай улсын шинэ түүхэнд хэвлэл мэдээллийнхэн эх сурвалжаа нууцалж хамгаалж авч үлдсэн анхны тохиолдол ч байж магадгүй.
“Шинэ Толь”, “Ардчилал” сонин МоАХ-ны мэдэлд байсан учраас борлуулалтаас олсон мөнгө нь МоАХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд эхний үед гол дэмжлэг нь болсон. Гэсэн хэдий ч ардчиллын амин сүнс болдог чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл аливаа улс төрийн нөлөөнөөс ангид, хараат бус байх зарчим хангагдах ёстой гэдэг үндэслэлээр манай редакцийн хүсэлтээр “Шинэ Толь” сониныг бие даалгах шийдвэр эхний 10 дугаар хэвлэгдсэний дараа гаргасан. Манай редакц өөрийн сониноо гаргаад зогсохгүй тухайн үед ардчилсан хөдөлгөөний давалгаанд бий болж байсан иргэний нийгмийн олон байгууллагын сонин, товхимолыг анх хэвлүүлэх ажлыг хийсэн. Тухайлбал, “Эмнести Интернэйшнл”-ийн “Хүний Эрх”, “Дархан хилийн төлөө” хөдөлгөөний “Тусгаар Тогтнол” сонинг нэрлэж болно. Тэр ч бүү хэл хуучин нийгэмд хаалттай байсан эротик сэдэвтэй “Халуун Хөнжил” сонин гаргахаар хэсэг залуус бидэн дээр ирэхэд нь хэвлэж өгч, тухайн үедээ маш их гүйлгээтэй сонины нэг байж билээ.
Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, “Шинэ Толь” сонины редакц санаачлан Монголд анх удаа Жон Ленноны плакатыг хэвлүүлж, анхны рок попын сэтгүүл “Хэнгэрэг”-ийг өнгөтөөр гаргаж байсан түүхтэй.
-МОНЦАМЭ-гийн сурвалжлагч байсан учраас Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар олон улсад мэдээлэл түгээхийг хүсч, хичээж байсан байх. Тухайн үеийн тогтолцооноос шалтгаалж ийм боломж олдож байв уу?
-МОНЦАМЭ агентлаг бол 1985 оны Горбачевын перестройкоос хойш Монгол дахь өөрчлөн байгуулалтын хамгийн тэргүүн эгнээнд явж байсан газар хэдий ч эрх баригчдын үзэл суртлын хүчирхэг хэрэгслийн хувьд ардчилсан хөдөлгөөний талаар эхний үед мэдээлээгүй байх. Харин хүмүүс тэр болгон мэддэгүй нэгэн баримт байдаг нь МОНЦАМЭ агентлагаас орос хэл дээр эрхлэн гаргаж байсан “Новости Монголий” сонинд МоАХ-ны анхны цуглааны тухай мэдээ, С.Зоригийн ярилцлага гарсан. Энэ нь Монголын хэвлэлд гарсан анхных нь мэдээлэл болсон юм.
-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. МоАХ-ны анхдугаар хурал хуралдсан ой ч мөн энэ өдрүүдэд тохиож байна. Анхдугаар хурлаар ерөнхийдөө л МоАН-ыг байгуулснаа зарласан гэдгээс илүү зүйл хэвлэлд тэр бүр гардаггүй. Тэгвэл арай өөр талаас нь түүхийг хүүрнэх хүний нэгийг Таныг гэж ойлгож байгаа. Энэ хурлын гол ач холбогдлыг та сэтгүүлчийн нүдээр хэрхэн харж байсан бэ?
-Ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн хүмүүсийн дотор сэтгүүлчид олон байсан нь бидний мэргэжлийн хүмүүс нийгмээ өөрчлөх шаардлагыг хамгийн хурцаар мэдэрч байсны зэрэгцээ бид сонгодог утгаараа сэтгүүлчид байгаагүйнх болов уу. Энэ өнцгөөс нь харвал тэр үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллагсдын ихэнх нь МоАХ-ны анхдугаар хурлыг цэвэр сэтгүүлчийн нүдээр харах чадваргүй, харин өөр өөрийн улс төрийн үзэл бодлоор илүүтэй хандаж, дэмжих эсвэл буруутгаж байсан байх. Хурлын ач холбогдол бол Ардчилсан Холбоо гудамжны хөдөлгөөн төдий биш, нийгэмд хүч түрэн орж ирж байгаа “серьёзный” байгууллага учраас түүнд хүндэтгэлтэй хандаж, яриа хэлэлцээр хийхээс өөр аргагүй юм байна гэдгийг эрх баригчдад сайтар ойлгуулсан үйл явдал болсон гэж би үздэг.
-Та хэдий хүртэл МоАХ-ны үйл хэрэгт зүтгэсэн бэ. Яагаад ингэж асуув гэхээр МоАХ янз бүрийн даваа нугачаатай замыг тууллаа. Сүүлдээ хоорондоо ойлголцохгүй олон тийшээ салан одсон ч үе бий.
-Анхдугаар их хурлын төлөөлөгчийн мандат авч байв. Бүх жагсаал, цуглаан, суултад оролцсон. 1990 онд миний хувийн бодол ямар байсан бэ гэвэл, МоАН байгуулагдсаны дараа энэ намыг эхний сонгуульд нь амжилттай оролцоход нь МоАХ бүх талаар дэмжээд түүнээс хойш бүх гишүүд, дэмжигчдээ МоАН-д хүлээлгэж өгөөд татан буугдсан бол зүгээр байсан юм.
-МоАХ-ны анхдагчид өнөөгийн Монголын нийгэмд шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Өөрсдийн амьдарч байгаа нийгэмдээ шүүмжлэлтэй хандах нь эрүүл үзэгдэл. Хамгийн гол нь голж, гоочлохдоо биш, гажуудал, алдааг нь засахын төлөө уйгагүй тэмцэх хэрэгтэй юм. Би дөрвөн жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа Монголын нийгмийг нэлээд хүнд өвчилсөн хүнтэй зүйрлэсэн. Эдгээхийн тулд сайн эмчлэх, магадгүй бүр эрсдэлтэй хагалгаа хийх ч шаардлага гарахыг үгүйсгэхгүй.
-С.Зориг агсан ямар нэг шийдвэр гаргахдаа ч юм уу, чухал үед тантай хэрхэн зөвлөлддөг байсан бэ?
-Миний дүү С.Зориг ер нь багаасаа их бие даасан бодолтой, өөрийн мэдлэг, итгэл үнэмшилдээ үнэнч байхын зэрэгцээ зөвшилцлийг эрхэмлэдэг байлаа. Баримталж буй зарчмаасаа ухрахгүйн тулд эрх мэдэл, албан тушаалаа өгч байсныг санаж байна. Миний хувьд түүнд хэвлэлийн эрх чөлөөг чухалчлан ярьдаг байсан болоод ч тэр үү С.Зориг хоёр ч сонинг өөрөө үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байсан юм шүү.
-Ах дүү хоёр хамтраад цоо шинэ нийгмийг буй болгохын төлөө зүтгээд эхлэхээр ээж тань хэрхэн хүлээж авч та хоёрт юу хэлж, захиж байсан бол?
-Аав, ээж маань биднийг зөв хүмүүжүүлж, өндөр мэдлэг, боловсрол эзэмшүүлсэн болохоор бидэнд бүрэн итгэдэг, зөв зүйтэй зүйлийн төлөө явж байгаа гэдэгт хэзээ ч эргэлзээгүй. Харин эх хүний хувьд ээж маань дотроо сэтгэл нь түгшиж, бидэнд ямар нэгэн муу юм тохиолдох вий гэж үргэлж шаналж байсан даа.
-Таныг энэ үйл хэрэгт С.Зориг агсан шиг оройлон оролцоогүй ч үргэлж түүний ард зогсч дэмжиж, түшиж түлхэж байсан болов уу гэж боддог. Гэхдээ та улс төрд төдийлэн хутгалдаагүй. Улс төрд ийн хутгалдахгүй байх шалтгаан тань юу байсан юм бол?
-Энд юуны өмнө миний эзэмшсэн мэргэжил нөлөөлсөн. Сэтгүүлчийн хувьд улс төрөөс хараат бус байж, хэвлэлийн эрх чөлөөг улс орондоо төлөвшүүлэхийг илүүтэй чухалчлан Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийг үүсгэн байгуулалцаж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллах хугацаандаа сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажилд зүтгэсэн. Нэг хэсэг МҮАН-нд, дараа нь Америкийн Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн захирлаар ажиллахдаа бүх намуудын гишүүд, идэвхтнүүдэд улс төрийн нам, сонгуулийн сурталчилгааны тухай гэх мэтээр мэдлэг чадварыг нь сайжруулах чиглэлээр хүмүүст хэрэгтэй мэдлэгийг нь өгөх ажил хийсэн.
Бидний дүү С.Оюун ахынхаа үйл хэргийг нэр төртэй, үнэнчээр үргэлжлүүлэн эдүгэ Монгол Улсынхаа нэрийг өндөрт авч яваад нь би баярлаж, хоёр дүүгээрээ ямагт бахархдаг.
-Ардчилсан хувьсгалд сэтгүүлчдийн оролцоо өндөр гэж боддог. Та бүхний хүсч байсан хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр ямар төвшинд байна гэж боддог вэ. Монголын хэвлэлийн эрх чөлөөний тухай бодлуудаасаа бидэнтэй хуваалцаач?
-Өнөөдөр Монгол улсад хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой болсон гэж боддог. Энэ эрх чөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгэн адил эдлэхдээ давхар онцлог байдгийг харин бид мартаж болохгүй. Тэр нь олон нийтэд үнэн зөв, бодитой, аль нэг талд нь ороогүй, тэнцвэртэй мэдээллийг аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар хүргэх үүрэг юм. Үүнд мэдээний редакцийн хараат бус байдал хамгаас чухал.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь үүнийг хүндэтгэж, бүрэн хүлээн зөвшөөрч чаддаг, тийм ёс зүйтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр манайд үгүйлэгдэж байх шиг. Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг мэргэжлийн өндөр түвшинд, ямар ч бэрхшээл, үгүйсгэлтэй тулгарахад хөдөлшгүй баримт, нотолгоогоор ялж чадах хэмжээнд хийдэг болвол өнөөгийн манай нийгэмд ач тусаа өгнө. Сэтгүүл зүйн өндөр хэм хэмжээг тууштай баримтлан ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл аяндаа олны талархлыг хүлээж уншигч, сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж орлого сайтай, рейтинг өндөртэй явах болно.

0 Сэтгэгдэл