Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Б.Сэр-Од ”Lake Biwa Marathon-2015”-с хүрэл медаль хүртжээ
Японы Шига мужийн Оцү хотноо гуравдугаар сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon-2015" тэмцээнд хурд хүчээ сорьсон Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд Кенийн Самуэль Ндунгу 42 км 195 метр зайг 2.09.08 секундын амжилтаар туулж түрүүлсэн бол Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт шалгарсан байна. Италийн тамирчин манай тамирчнаас 8 секундын өмнө буюу 2.11.10 секундын амжилтаар барианд оржээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р байрт шалгарлаа.
Манай марафонч Б.Сэр-Од Ази тивийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монголын марафончдын түүхэнд тивийн анхны медалиудыг авчирсан шилдэг тамирчин юм. Тэрбээр 2014 онд БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд IV байр орсон билээ. Б.Сэр-Од марафоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 оноос долоон удаа, 2004, 2008, 2012 оны олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцоод байна. Тэр 2014 оноос Япон улсад бэлтгэл сургуулилалтаа базаах болсон юм.

0 Сэтгэгдэл