Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нөөцийн махны 30 хувь нь үхрийнх
Нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуулахын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байдлыг шалгаж, халдваргүйтгэлийн үр дүнг тооцох үүднээс агуулахаас арчдас, мах бэлтгэж нөөцлөх үед үхэр, хонь, ямааны махны төрөл тус бүрээс нийт 21 дээж авч нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, нян судлал, мөөгөнцөр, гамма цацраг, антибиотикийн үлдэгдэл, хүнд металлын шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Нөөцөд хадгалсан махны савлагааны уутыг шинжилгээнд хамруулж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангажээ

0 Сэтгэгдэл