Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
А.Мөрөн Сербийн лигт тоглоно
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн Лигт орж тоглох боломж гарчээ.

Тайландын “Краби” багтай гэрээ байгуулж байсан А.Мөрөн энэ удаа Серб улсын мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотноо гурван долоо хоногийн турш бэлтгэл хийлээ. Тэрбээр, Сербийн I лигийн 4 багтай хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар хувийн дасгалжуулагчтайгаа өдөр бүр бэлтгэлээ базаажээ. Өвлийн завсарлагааны дараа Сербийн хөлбөмбөгийн лиг ирэх бямба гарагт эхлэх юм. А.Мөрөн чөлөөт агентын хувиар I лигийн нэг багтай гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсаны дараа л клубын нэр нь зарлагдах юм.
Сербийн лиг нь Европын топ лигүүдийн түвшинд хүрэхгүй ч жил бүр эндээс Англи, Герман, Италийн лигүүдийг зорих шинэ авьяастнууд тодордог учраас Европын топ лигүүдийн скаутуудын анхааралд өртөх боломж өндөртэй гэж тооцогддог.
А.Мөрөн Монгол Улсын шигшээ багт дуудагдсан учраас Сербийн лигийн бямба гарагт болох 16 дугаар тойргийн дараа эх орондоо ирж, Зүүн Тиморын багтай хийх урьдчилсан шатны тоглолтод оролцоод буцах юм.

0 Сэтгэгдэл