Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
М.Сансар: Бид бараг сэхээн амьдруулахад байна
Дарханы МоАХ-ны партизан М.Сансар одоогоос 25 жилийн өмнө өөрчлөлт шинэчлэлийг хүсч, ардчилсан хувьсгалд гар бие оролцож байсан ч өнөөгийн Ардчилал өөрийнх нь мөн журмын нөхдийнх нь хүссэн шиг үр дүнд хүрэхгүй байгаа талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Тиймээс тэр ямар нэг зүйл хийх хэрэгтэй, тэр нь юун түрүүнд МоАХ-ны ээлжит Их хурал ч байж болох юм гэдэг санааг МоАХ-ны партизануудад хүргэхийг зорьж буй юм. Гэхдээ тэрбээр эхлээд “1989 оны арванхоёрдугаар сарын 18-ны үед юм уу даа, Дарханы залуучууд театрт урьд өмнө нь хамтлагийн тоглолт болох зар тарсан. Би энэ тоглолтыг Д.Батсайхан гэдэг найзтайгаа үзсэн нь МоАХ-той холбогдох хөшүүрэг болсон” гэж гэгээлэг зүйлээс яриагаа эхлүүлэхийг хүссэн юм.

-18, 19 настай залуугийн сэтгэлийг ганцхан дуу өдөөж, тэр нь явсаар хувьсгалд хөтлөх юм гэж хэн саналаа. Хонхны дууны үгийг их л гүн гүнзгий ойлгож дээ?
-“Хонх” хамтлагийн Хонхны дуу бол бүтнээрээ тэмцэх чанар агуулсан дуу. Үгийг нь сонсвол их цочирдом үгтэй шүү дээ. Ердөө л “Урт гар намайг зовоож…” гэж байгаа хэсэг нь гэхэд л социалист нийгмийн дарангуйллыг бүхэлд нь илэрхийлж байдаг. Үнэхээр сэтгэлд маш гүнзгий хүрсэн. Нийгэм өөрөө ч ажилчин анги, дарга гэсэн хоёр хэсэгт л хуваагдаж байсан юм.
-Тэгээд л “Хонхны дуу”-наар цочиж сэрээд, ухаарчихсан хэрэг үү. 1989 оны сүүлээр гэвэл энд, тэнд өөрчлөлт шинэчлэл гээд хөдөлгөөнд орчихсон, жаахан сийрэг үе байх аа?
-Мэдээж, энэ дуунаас гадна нийгэм өөрөө шинэчлэлд бэлэн болчихсон, миний үеийн залуучууд эд хөдөлгөөнд орчихсон байсан. Энд тэнд нууц бүлгэмүүд ч бий болчихсон байсан үе л дээ. Дарханы Барилгын аж үйлдвэрийн хот гэгдэж байсан. Элс, хайрга, гол, ус… гээд бүх л зүйлс байдаг учраас тэр. Харин би Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд гагнуурчин хийдэг байсан. Бидний хамт олон өөрчлөлт шинэчлэлийн талаар ярьдаг ч эвлэлдэж нэгдээд дарга цэргийн өөдөөс үг сөрөх боломжгүй байлаа. Янз бүрийн дарамт шахалт байдаг учраас хэлэх гэснээ шууд хэлчихэж бас чадахгүй байгаа хэрэг л дээ. Гэхдээ “Хонх” хамтлагийн тоглолт болсны дараагаар залуучууд Хонхны дуу аялаад, “Дарханчууд аа, нойрноос сэрцгээ” гэсэн ухуулах хуудас энд тэнд харагдаад Дархан хот илэрхий шинэчлэлийн талаар ярьж эхэлсэн юм. Ер нь “нойрноосоо сэрцгээ” гэдэг чинь их аймаар үг. Бид яг 70 жилийн турш унтчихсан байсан гэдгийг илэрхийлэхийн сацуу сэрэх цаг болсныг илтгэж байсан. Аймаар биз дээ, 70 жил унтсанаа гэнэт сэрээд мэдвэл?
-Хэлж мэдэхгүй юм. Энэ хугацаанд ямар зүйл алдсан бас ямар зүйлс хийж болох байсныг бодвол харамсах байх. Гэхдээ сэрсэн нь сайн хэрэг биз дээ.
-Сайн. Маш сайн хэрэг. Гэхдээ сэрээд бас юу хийж бүтээв. Алдсан цаг хугацаагаа нөхөж чадсан уу гэдэг нь эргэж харах асуудал болчихоод байна л даа. Гэрлийн хурдаар урагшлахгүй ч гэлээ, эргэж буцаад байхгүйгээр л нэг зүгт жигд хурдаар явах хэрэгтэй байна. Би заримдаа боддог л юм… Манжийн дарлалаас 220 жилийн дараа өндийчихөөд, коммунист дэглэмээс 70 жилийн дараа босчихоод одоо нийгмийн тэгш эрхээ гээгдүүлчихлээ. 1990 онд Монголчууд хөгжлийн замаа өөрсдөө сонгосон шүү дээ. Олон намын тогтолцоотой, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд л. Бүгдийг нь авчирсан. Гэтэл өнөөдөр жаахан паанигдуу болчихлоо. Гэнэт цочоод сэрчихсэн дээ тэр үү, яасан. Босож ч чадахгүй, буцаад унтаж ч чадахгүйгээр орондоо л хэвтээд байна.
-25 жил үү. Арай өвдчихсөн юм биш биз дээ?
-Арга зам хайхыг бас өвчин гэж хэлж болох л юм. Үнэндээ л Монгол Улс бараг сэхээн амьдруулахад л байна шүү дээ. Нэг бол тэнхрээд эмнэлгээс гарна. Үгүй бол хэдхэн хаалганы цаана эмнэлгийн моорог бэлэн байгаа. Үүнийг би МоАХ-ны гишүүн, партизан хүнийхээ эрх үүргээр үүнийг хэлж байгаа юм. Тиймээс над шиг эрх үүрэгтэй, энэ ардчилсан хувьсгалд гар бие оролцож байсан хэн бүхнийг би дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсмээр байна. Нуулгүй хэлэхэд, бүгд л сэтгэл дундуур байгаа.
-Миний уулзаж байсан МоАХ-ны партизанууд бүгд л энэ яг бидний хүссэн зүйл биш гэдэг. Тэгээд хэн хүссэн гэж заримдаа боддог л юм. Энэ улсын засаглалыг хүртэл МоАХ угшилтай партизанууд барьж байна. Гэхдээ 25 жилийн дараа дээд, доод гэсэн хоёр хэсэгт хуваагдчихаад зөрчилдөөд байх шиг санагдах юм?
-МоАХ гэдэг үгнээс Ардчилал гэдэг үг л үлдсэн. Нөгөө бид бүгдийг нэгтгэж байгаа “Монголын” болон “холбоо” гэдэг хоёр үг нь гээгдчихсэн. Зүгээр ардчилсан үзэлтэй Монголчууд л холхиод байна. Уг нь МоАХ улс төрийг хөдөлгөгч том хүч нь байсан. Бид ардчиллын манаанд зогссон. Одоо ч гэсэн зогсож байх ёстой юм. Тиймээс бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, МоАХ бэлэгдэл биш улс төрийн хүчин болох хэрэгтэй гэж би боддог. Одоо бол иргэд хуучин Ардчилсан намын Ардчилсан холбоо гэж ойлгоод байгаа. Би үүнийг ийм биш байгаасай л гэж хүсээд байгаа юм.
-Улс төрийн хүчин гэж Дээд шүүхэд бүртгэлтэй намын тухай яриад байна уу?
-Үгүй. Сонгуульд өрсөлдөөд, санал гуйгаад явах биш. МоАХ яг өнөөдрийн байдлаар нэг намын бодлогыг дэмжигч болж харагдаад байна. Зүгээр л ард түмний талд зогсдог, эцэг гэсэн байдлаар хандаасай л гэж хүсч байгаа юм. Ардчилсан намын бодлогыг бид үг дуугүй хүлээн зөвшөөрч байгаа. Энэ маягаараа явбал, МАХН( хуучин), Монголын хувьсгалт залуучуудын эвлэл хоёр шиг л болох гэж байна. Энэ засаг барьж байгаа хэд аягүйдвэл 2016 онд сонгуульд хөтлөлцөөд л орно шүү. Сөрөг хүчингүй, хуйвалдааны төр л болчихлоо. Тиймээс би МоАХ-ны онц их хурлыг л хуралдуулмаар байгаа юм. Бусад партизануудыг ч гэсэн энэ саналыг дэмжиж, өөрсдийн үзэл бодлыг илэн далангүй болгоосой л гэж хүсэж байна. Түүнээс илүү зүйл хэрэггүй. Миний амьдрал бүтэхгүй байна, намайг хаяж, гээгдүүллээ гэж байгаа бол тэр жинхэнэ партизан биш. Бие сэтгэлээрээ энэ хувьсгалд оролцож байсан жинхэнэ партизанууд зөвхөн ардчиллын жинхэнэ манаач байхыг л хүсдэг. Үүнийг бол онцгойлж хэлмээр байна.

0 Сэтгэгдэл