Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хабшайн Ержан: Баян-Өлгийд ардчиллын салхи сэвэлзсээр байна
Би 1988 оны зун ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсч ирээд Улаанбаатар хотын 27 дугаар автобаазад хувиарлагдаад байлаа. Тэр үе бол М.С.Горбачёвын “Перестройка” ид явагдаж нийгэм харьцангуйгаар нээлттэй, ил тод болж эхэлж байсан цаг. Залуучууд социалист нийгмийн болж бүтэхгүй байгааг шүүмжлэн ярьдаг болж, би ч гэсэн тэсэлгүй тухайн үеийн боловсон хүчний бодлогын алдааг шүүмжилсэн нэг өгүүлэл бичээд “Үнэн” сонинд өгсөн ч нийтлэлгүй өнгөрлөө. Тэр жил аав маань нас барж, би Баян-Өлгий аймагтаа шилжиж очлоо. 1990 оны цагаан морин жилээр эхэлсэн Ардчилсан хувьсгалыг Баян-Өлгийчүүд анхнаасаа дэмжиж МоАХ-ны салбар байгуулагдаж зохицуулагчаар Н.Саматыг сонгосон юмдаг. Бид МоАХ-ноос аймагт зохион байгуулсан хурал, цуглаанд идэвхтэй оролцож байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Улаанбаатарт Ардчилсан Социалист Хөдөлгөөн (АСХ) байгуулагдаж тунхаглалаа гаргасан нь миний үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн юм. 1990 оны хоёрдугаар сарын нэгэн өдөр МУИС-ийн байран дахь АСХ-ий штабын байранд очиж АСХ-нд элсэж, ухуулах хуудас, тараах материалуудыг хүлээж авсан юм. Би тэнд П.Улаанхүү, Б.Баабар Р.Гончигдорж, Р.Хатанбаатар нартай анх уулзаж, Өлгийд буцаж ирээд АСХ-ийг дэмжигч К.Баймурат, Х.Худайберген нарын хамт АСХ-ий салбар байгууллаа. 1990 оны эхнээс бид аймгийн МоАХ-ны журмын нөхдүүдтэй хамтран ажиллаж, улс төрийн тэмцлийн эгнээнд хамт явж байлаа Мөн бүх сумдад АСХ, МСДН-ын салбар байгуулах, гишүүн элсүүлэх, АСХ, МСДН-ын үзэл баримтлалыг ард иргэдэд сурталчлан таниулах ажлыг манай анхны гишүүд, дэмжигчид цаг наргүй хийж байв. Тухайн үед бидний баримталсан онолын тулгуур бол Баабарын “Бүү март! Мартвал сөнөнө” хэмээх алдарт зохиол. Миний бие тухайн үед аймгийн НААҮ-г Удирдах газрын авто гаражид механик хийдэг байсан маань нэмэр болж, тэндхийн олон арван ажилчин манай нам хөдөлгөөнд элссэн юм. Үүнээс улбаалан байгууллагын болон намын удирдлагууд байнга дуудаж зэмлэнэ. Намайг бүр МАХН-д элсүүлэх гэж ч оролдсон. Эцэст нь байгууллагын дарга манай ээжид очиж “хүүгээ буруу замаас гарга” хэмээн шахаж шаардсан байдаг. 1990 оны гуравдугаар сараас эхлэн МоАХ-ны салбарын зохион байгуулалтаар Өлгий хотод Хөдөлмөрчдийн цуглаан болж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид, МАХН-ын ТХ-нд өргөх бичиг илгээв. Зөвхөн гурван сард гэхэд л таван удаагийн цуглаан болсон байдаг. Улс төрийн энэ тэмцлийн оргил нь 1990 оны зургадугаар сард зохион байгуулсан МоАХ-ны гишүүдийн улс төрийн суулт байлаа. Энэ бүхний эцэст аймгийн АДХГЗ-ны тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, анхны олон нам оролцсон ардчилсан сонгууль явуулсан юм. 1990 оны 11-р сард аймгийн АДХГЗ-ны тэргүүлэгчид шинээр байгуулагдсан нам, холбоо, хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авч санал солилцож бидний тавьсан зарчмын саналуудын ихэнхийг хүлээн авсан юм.
1990 1992 оны хавар IV арван жилийн (одоогийн) сургуульд болсон намын хурлаар УИХ-ын сонгуульд МСДН-аас Кадыры Сайраны нэрийг дэвшүүлж намын нийт гишүүд сонгуулийн сурталчилгаанд ажиллав. МАХН-тай харьцуулахад хүн хүч хөрөнгө мөнгө илт дутмаг байсан учраас ардчиллын төлөөх намуудын нэр дэвшигчид ихэнх тохиолдолд нэг машинаар хамт явдаг байлаа шүү дээ. Би нэр дэвшигч С.Батчулуун Б.Зарыккан, А.Магьн нарын хамт хөдөө сумдаар ажиллаж байлаа. Сонгуулийн дүн МСДН-аас нэр дэвшигч К.Сайран 40.9 хувийн санал авч саналын дүнгээр 4-рт бичигдсэн юм. Харин 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эвслээс нэр дэвшигч П.Очирбат ялахад манай аймгийн сонгогчид 46.5 хувийн санал өгсөн байдаг.
Үүнээс хойш болж байсан улс төрийн тэмцлүүдээс хамгийн том нь 2007 онд аймгийн төвийн захыг нүүлгэх шийдвэр гаргасан Засаг даргын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан, 2008 оны хавар төв талбайд болсон аймгийн радиогоор намуудын нэвтрүүлгийг тэнцвэртэй явуулахыг шаардсан иргэдийн цуглааныг АН-аас зохион байгуулж, үүнд 500- 1200 гаруй хүн оролцож байв. Мөн аймгийн ЗДТГ, МАХН-ын хороо, аймгийн радиогийн төв байранд нэвтэрч орж шаардлагаа тавьж байсан тохиолдол ч байлаа. Ийнхүү 2004 оны УИХ- ын сонгуульд аймгийн түүхэнд анх удаа АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж А.Бакей, А.Мурат, К.Сайран нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Харин 2004 оны орон нутгийн сонгуульд МАХН- 17, АН- 16, бие даагчид хоёр суудал авсан бөгөөд ИТХ-ын анхны хуралдаанаар манай нам АН-ын гишүүн Х.Имамагзамын нэрийг дэвшүүлж олонхийн санал авсан ч МАН-ын төлөөлөгчид болон зарим бие даагч хурал хаяж, шүүхэд хандсанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгох асуудал бүтэн зургаан сар сунжирч байлаа. Энэ хугацаанд АН-ын гишүүд дэмжигчид удаа дараа цуглаан хийж, хүмүүсийн дургүйцэл дээд цэгтээ хүрч байсан юм. Ингээд МАН /тухайн үеийн МАХН) арга буюу зөвшилцөлд хүрч ИТХ-ын даргыг АН, Засаг дарга, мөн бас нэг орлогч даргыг МАН-аас сонгож томилохоор тохиролцсон билээ. Гэхдээ энэ улс төрийн байдал үүгээр дууссангүй 2008 он хүртэл үргэлжилсээр УИХ-ын сонгуультай золгосон юм.
2008 оны УИХ-ын сонгууль манай Баян-Өлгий аймгийн түүхэнд гашуун сургамжийн жил болж үлдсэн билээ. Гурван мандаттай тус тойрогт бид хоорондоо тохиролцож чадаагүйн улмаас манай намын бие даагчтай нийлээд дөрвөн хүн дэвшиж Баян-Өлгий аймаг УИХ-д ардчилсан намын төлөөлөлгүй хоцорсон юм. 2008 оны намар аймгийн намын хурал хуралдаж УИХ-ын сонгуулийн дүнг хэлэлцээд Имамагзамын нэрийг намын даргад дэвшүүлсэн ч тэр өөрөө татгалзаж аймгийн АН-ын даргаар ажиллах нэн хариуцлагатай үүргийг аймгийн намын хорооны гишүүд надад үүрүүлсэн билээ. 2009 оны арванхоёрдугаар сард сумуудын Засаг дарга нарыг оролцуулан ИТХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хурал хийж, аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулах, хууль зөрчсөн хэд хэдэн байгууллагын дарга нарт хариуцлага тооцох тухай шаардлагыг аймгийн МАН-ын хороонд хүргүүлсэн юм. Шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар суулт хийхээ албан ёсоор мэдэгдсэн байлаа. Аймгийн МАН-ын хороо уг шаардлагыг хүлээж аваагүйгээр барахгүй хууль зөрчих асуудал улам даамжирсан. Ингээд аймгийн төв талбайд манай улсын түүхэнд хамгийн удаан, зургаан сар үргэлжилсэн улс төрийн суулт 2009 оны арванхоёрдугаар сарын 27-нд эхэлсэн юм. Уг суултад зөвхөн хурлын төлөөлөгчид, ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцоод зогсолгүй, намын жирийн гишүүд ч олноороо оролцсон. Улс төрийн суултын үр дүнд эрх баригчдын үнэн нүүр царайг илчилж, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэж чадсанаар 2012 оны сонгуулийн ялалтын урьдчилсан нөхцөлийг хангаж чадсан юм. 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч А.Бакей ялалт байгуулж, орон нутгийн сонгуульд ИТХ-ын 33 төлөөлөгчийн 21 нь аймгийн АН-аас нэр дэвшигчид сонгогдож дийлэнх олонхи боллоо.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай аймгийн 13 сумын бүгдэд нь ялсан. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 25 жил болж байна. Жинхэнэ хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоо биелүүлэхээр Ардчилсан намын гишүүд, дэмжигчид амьдралынхаа бүхэл бүтэн 25 жилийг зориулж тэмцсээр байна.
Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, түүний түүчээ болж явдаг МоАХ, АСХ-ийн санаачлагчид болон бүх үеийн намын хорооны идэвхтэй гишүүд энэ хувьсгалын тэргүүн эгнээнд одоо болтол явсаар байна. Ардчилсан Хувьсгалын фронтын тэргүүн эгнээнд ажиллаж байсан сумуудын намын удирдлагууд, намын анхан шатны нэгжүүдийн гишүүдийг манай Баян-Өлгий аймагт Ардчилсан Хувьсгалын үзэл баримтлал түгэн дэлгэрэхэд онцгой гавъяатай хүмүүс гэж үздэг юм.
Энэ 25 жилийн түүхэнд намын үзэл баримтлал, хөтөлбөр, ажил амьдралыг олон нийтэд хүргэж байсан орон нутгийн сонин хэвлэлүүд ч ардчилсан хувьсгалын түүхэнд чухал байр суурь эзэлнэ. Тухайлбал 1990 онд МоАХ-ноос “Адилет” (редактор Н.Самат), 1990 онд АСХ-оос “Рух” (редактор Т.Агедил, Х.Бабахумар, Насипхан), МСДН-аас 1995 онд “Темирказык” (редактор Р.Сураган), АН-аас 2001 оноос “Армысын Акикат” (редактор З.Рысбек) сонинуудыг эрхлэн гаргаж байсан нь тухайн цагтаа үүргээ хангалттай гүйцэтгэж байсан юм.
Ер нь Ардчилсан хувьсгалын 25 жилийн түүхийг нэг өгүүлэл, дурсамж байтугай нэг номд ч багтааж олон түмэнд хүргэх туйлын хэцүү бөгөөд санаанд үлдсэн зарим нэг үйл явдлыг хүүрнэн өгүүлэхэд ийм байна.

0 Сэтгэгдэл