Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг эхлүүлнэ
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртлэх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгалаа.
УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан байна.
2015 онд төслийн нэгдүгээр үе шатны барилгын ажлыг эхлүүлэхэд 245 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай, үүнээс 195 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, үлдэх 15 хувь болон зээлийн бусад зардал нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг Төрийн орон сууны корпорациар дамжуулан Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
Шинэ суурьшлын бүсэд орон сууцны хорооллыг, нийгмийн байгууламжийн хамт цогцолбороор нь барихад урт хугацаатай, бага хүүтэй, гадаад эх үүсвэрээр санхүүжлүүлэх боломжийг бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.
“Шинэ яармаг” төслийн I үе шат хэрэгжиснээр 368 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль, цэцэрлэг бүхий хороолол байгуулагдах юм.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 хүртлэх сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аар дамжуулан үе шаттайгаар санхүүжүүлэхийг Төрийн өмчийн хороо болон, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт даалгалаа.УИХ-ын тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2012 онд “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан байна.

0 Сэтгэгдэл