Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шүлхий гарсан аймгуудад 1,5 сая тун вакцин хүргүүллээ
Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчний сэжиг илрэн,  гуравдугаар сарын 4-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Үүнээс  хойш уг аймгийн Булган, Үенч сумдын дөрвөн голомтонд нийт 922 мал өвчилсөн байна.   Шүлхий өвчнөөр  гуравдугаар  дугаар сарын 14-ны өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй  тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу тавдугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.
Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинаар I ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга  хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан