Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ноолуурын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад Засгийн газрын 2015.04.21-ний хуралдаанаар даалгасан.
Энэ хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын холбогдох  албаныхан “Монголын ноос ноолуурын холбоо” болон үйлдвэрлэгчидийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл  олгох нөхцөл болон Аж үйлдвэрийн яам цаашид энэ салбарт ямар бодлого баримталж ажиллахаа танилцуулсан юм.
Аж үйлдвэрийн яамны зүгээс зээлийн хүүг  жилийн 9 хувиас ихгүй  байхаар  арилжааны банкуудтай харилцан тохиролцжээ. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох зарчим өнгөрсөн жилийн схемтэй адил байхыг мөн энэ үеэр онцолсон юм. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх тус зээлийг олгохдоо үйлдвэрлэгч бүртэй гэрээ байгуулж, үр дүнг нь энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд  дүгнэх юм байна. Улмаар гэрээний үүргийг биелүүлсэн үйлдвэрлэгчидтэй цаашид нэг жилийн хугацаатайгаар гэрээг  сунгаж,  ажиллах хүрээнд журам боловсруулагдаж байгааг  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолсон юм.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр тусмаа ноолуурын үйлдвэрлэлд цаашид салбарын яам,  үйлдвэрлэгчид,мэргэжлийн холбоод хэрхэн хамтын ажиллагаатай байх талаар мөн санал бодлоо солилцлоо. Яамны зүгээс  бодлого, дэмжлэг тодорхой шийдвэр гаргаж байгаа энэ үед үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод,  ТББ-ууд мөн адил үйл ажиллагаагаа  идэвхжүүлэх шаардлагатайг  ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлж байна. Үүнээс гадна үйлдвэржилт тэр дундаа ноолуурын үйлдвэрлэл цаашид кластерын системээр хөгжиж, экспортыг нэмэгдүүлэхэд хичээж ажиллахаа салбарын сайддаа дуулгасан  юм.
Дашрамд дурдахад,  ирэх зургаадугаар сард Япон улсад зохион байгуулагдах “Монгол-Японы төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт”-д ноолуурын салбарынхны  оролцоо  чухал байгааг салбарын сайд хэллээ.
Өнөөдрийн байдлаар ноолуур боловсруулах салбарт 130 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт 700 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортолж  байгаа юм. Гэвч бэлтгэж буй ноолуурын 85 орчим хувийг зөвхөн угаасан, самнасан хэлбэрээр буюу өртөг бага шингээн экспортолж байна. Хэрэв түүхий эдээ дотооддоо 100 хувь боловсруулбал дотооддоо хоёр их наяд төгрөгийн үйлдвэрлэл эрхлэх боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан