Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Наадмаас өмнө хотын зургаан гүүрний урсгал засварыг хийнэ
Баяр наадмаас урьтаж нийслэлд ямар замын засвар шинэчлэлийн ажил хийх талаар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг 2012 оны Захирагчийн ажлын албаны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Энэ хөрөнгөөр санхүүжсэн 40 орчим замд 12720 ам.метр хэвтээ тэнхлэгт 1000 гаруй тэмдэг хийнэ. Мөн 38 замын 25 мянган метр кв талбайд урсгал засвар, Энхтайван, Сонсголон, Яармаг, Зайсан, Арслантай гүүр зэрэг нийт зургаан гүүрний урсгал засварыг хийж дуусгах аж. Орон сууцны дундах 20 орчим км замд урсгал засвар, 22-ын товчооноос цааших долоон км замын өргөтгөлийг дуусгах юм байна. Түүнчлэн 3600 ширхэг гэрэлтүүлэг хийж, 80.600 ам.метр газрыг шинээр зүлэгжүүлэхээр болжээ.
Баяр наадмаас урьтаж нийслэлд ямар замын засвар шинэчлэлийн ажил хийх талаар хотын ерөнхий менежер Ч.Бат танилцуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг 2012 оны Захирагчийн ажлын албаны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Энэ хөрөнгөөр санхүүжсэн 40 орчим замд 12720 ам.метр хэвтээ тэнхлэгт 1000 гаруй тэмдэг хийнэ. Мөн 38 замын 25 мянган метр кв талбайд урсгал засвар, Энхтайван, Сонсголон, Яармаг, Зайсан, Арслантай гүүр зэрэг нийт зургаан гүүрний урсгал засварыг хийж дуусгах аж. Орон сууцны дундах 20 орчим км замд урсгал засвар, 22-ын товчооноос цааших долоон км замын өргөтгөлийг дуусгах юм байна. Түүнчлэн 3600 ширхэг гэрэлтүүлэг хийж, 80.600 ам.метр газрыг шинээр зүлэгжүүлэхээр болжээ.У.Бадамцэцэг
0 Сэтгэгдэл
























