Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Зарим аж ахуй нэгж шилэн дансанд нэгдээгүй байна

ТӨХ-ноос мэдээлж буйгаар шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа компаниуд цөөнгүй байна.  Тухайлбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас Мэдээлэл технологийн үндэсний парк,  Аялал жуулчлалын үндэсний төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Монгол кино нэгтгэл, Эрчим хүчний хөгжлийн төв, “Монгол ус”, “Цагаан шонхор”, “Монгол тамаг” компани төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, худалдан авалт, орлого, зарлагын гүйлгээ зэргээ мэдүүлээгүй байгаа юм. Эдгээрээс гадна “Армоно” корпорац, Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник үйлдвэрлэлийн нэгтгэл, Дорнод бүсийн эрчим хүчний станц шилэн дансанд нэгдээгүй ажээ. Мөн “Оргил” рашаан сувилал төсвийн гүйцэтгэл хөрөнгө оруулалт, таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтаа олон нийтэд ил тод мэдээлээгүй байна. Бас “Шарын гол” компани таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлага, худалдан авалтаа шилэн дансанд илтгэсэнгүй. Эдгээрээс гадна шилэн дансанд “Оруулах шаардалгагүй, Их хэмжээний хэлцэл хийсэн бол оруулна” гэсэн төрийн өмчит компани, байгууллага ч бий. Жишээ нь “Гермон газ”, Кино урлагын дээд сургууль, “Монсам”, Монголын цахилгаан холбоо, “Монголросцветмет” нэгдэл, “Эрдэнэт”, “Улаанбаатар төмөр зам” гэсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд байгаа аж. Үүнээс гадна Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв зэрэг байгууллага таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтаа мэдээлээгүй юм.  
      Шилэн дансны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 01 эхлэн хэрэгжиж буй. Энэ онд улсын төсвийн нийт урсгал зардал таван их наяд 512.7 тэрбум төгрөг гэж батлагдсан. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалт нь нэг их наяд 903 тэрбум төгрөг билээ. Уг хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагууд болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд  хэзээ хэдэн төгрөгийн зардлаар ямар ажил гүйцэтгэсэн нь ил тод болно. Тэгэхдээ таван сая төгрөгийн үнийн дээш ажил, үйлчилгээ, худалдан авалт олон нийтэд ил тод харагдах учиртай билээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан