Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хэн нь сайн “хуваарилагч” байв
Б.ШИРНЭН

Н.Алтанхуягийг огцруулсан. Түүний өмнө Засгийн газрыг толгойлж байсан Сү.Батболд ч гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн С.Баярын орыг залгаж, гурав орчим жил Засгийн эрхэнд гарч үзэв. Одоо Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Хэн нь сөрөг, хэн нь олонхи, хэн нь цөөнх гэдэг нь мэдэгдэхээ больж, хамтарсан Засгийн газар байгуулсан одоо үед ч гэсэн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэгийг гүйцэтгэл муу гэдэг үндэслэлээр огцруулах асуудлыг УИХ-д оруулахаар зарим гишүүн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өөрийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө огцруулах хүртлээ улстөржиж байсан гишүүд энэ парламентад байгаа гэхээр төрийн тогтвортой байдал хэзээ ч алдагдаж магадгүй нь. Юутай ч, 2009 оноос хойш дөрвөн Засгийн газар солигдож, дөрвөн өөр бодлого явууллаа. Ч.Сайханбилэгийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа учраас өмнөх гурвынх нь хэн нь сайн “хуваарилагч” байж, Монголын баялгийг хэрхэн хуваарилав гэдгийг дүгнэхэд илүү дөхөм болох юм.

Адилтгавал, Засгийн газар гэдэг цайны газрын амин сүнс болсон гал тогоотой ав адил. Харин ахлах тогоочоор хэн ажиллаж байв гэдгээс ашиг орлого нь шууд хамаарах билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ахлах тогоочоор ажиллаж байсан гурван эрхэм байгаа баялгаа хэрхэн хуваарилж, хүртээж байв.

 Сүүлийн хоёр жилд буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан байна. Харин 2013 оны төсвийн орлого 1.1 их наяд, 2014 онд 1.3 их наяд төгрөгөөр тус тус тасрав. Эдийн засаг сайнгүй байгааг илтгэх энэ тоог улсад бүртгэлтэй 54 мянган аж ахуйн нэгжээс 27 мянга нь хаалгаа барьсан гэдгээр давхар гэрчилж болох юм. Гэхдээ эдийн засгийн энэ хямрал нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор эхлээгүй. Түүний өмнө Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан С.Баяр болон Сү.Батболдын явуулсан бодлоготой ч хамааралтай. Тухайлбал, дэлхий дээр ашигт малтмалын үнэ өсч Монгол Улсын эдийн засагт нэн таатай үеийг тэд огтхон ч ашиглаж чадаагүй гэдгээрээ улсын данс улайхад хувь нэмрээ оруулсан юм. Үүгээр барахгүй баялгийн үнэ өссөнийг далимдуулж, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордоос иргэдэд хувь, хишиг тараах, тэтгэмж олгох зэргээр орд газрын орлогыг шавхаж, улсын төсөвт хүртэл гар дүрсэн байдаг. Эргэн санавал, 2009 оны аравдугаар сард С.Баярын Засгийн газар Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээг сүр дуулиантай үзэглэж, хөрөнгө оруулалт татаж чадсан. Ингээд гэрээний дагуу С.Баярын Засгийн газар 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр гардаж аваад бараг л ухаан балартсан байх. Үгүй бол эргэн төлөгдөх учиртай энэ хэмжээний мөнгөөр ашиг өгөх төслийг санхүүжүүлж эсвэл дэд бүтцийн ажилд зарцуулах боломжоо алдахгүй байсан. Гэвч, сонгуулиар өгсөн амлалт нь ажил хийлгэх ямар ч завдал олгоогүй юм. Өөрөөр хэлбэл, их хэмжээний валютыг сар бүр 21 мянган төгрөг зэргээр иргэдэд тарааж, үр ашиггүй хоногийн хоолонд зарцуулснаар гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг өнөөг хэр орд газрын эх үүсвэрээр санхүүжүүлж байсангүй. Тухайн үед эргэн төлөгдөх хүүтэй мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж болохгүй гэж талцаж байсан ч С.Баярын Засгийн газ­рыг сөрөг хүчин мянгантаа эсэргүүцээд ч нэмэр байгаагүй юм.

Түүний араас Засгийн газрыг тэргүүлсэн Сү.Батболдын Засгийн газар ч ялгаагүй. Бэлэн мөнгө тараах бодлогыг таслан зогсоохыг хүсээгүй. Харин ч үргэлжлүүлсэн. Ингээд Оюутолгойн ордоос орж ирсэн урьдчилгаа төлбөр 250 сая ам.долларыг тарааж дуусгах үед С.Баяр “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зарлаад байсныг Сү.Батболд ажил хэрэг болгосон юм. Ингэхдээ, 2011 оны долдугаар сард Хүний хөгжил сангийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компа­ниар дамжуулан Хятадын төрийн өмчит “Чалко” компани­тай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг хүүтэй зээлэхээр болсон. Ингээд зээлсэн мөнгөө мөн л сонгогчдод тарааж, ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа базаасан юм. Засгийн эрхэнд гарахын төлөөх хялбар амлалтын дүнд эдийн засгийн эргэлтэд орж амжаагүй орд газруудаа ломбардсан нь багадаад эцэстээ төрийн өмчит дотоодын томоохон компаниуд хүртэл улстөрчдөд олзлогдсон. Тухайлбал, төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр. Хэзээ, хэзээнээс улсын гэхээс илүү улстөрчдийн саалийн үнээ байж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр ашгаас мөн л бэлэн мөнгө тараахад зарцуулсан. Гэтэл Засгийн газрын зүгээр л тараагаад өгчихсөн 142 сая ам.долларын өрийг өнөөг хэр нь бид төлж дуусгаагүй байна. Гэтэл зөвхөн 2004 оноос хойш тараасан итгэлийн 10 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянган төгрөгийг санхүүжүүлэхэд нийт 540 гаруй тэрбум төгрөг болж байлаа. Тэгвэл энэ хэмжээний мөнгөөр 50 ширхэг эмнэлэг, мөн тооны цэцэрлэг барьж болох байсан. Нийтдээ Хүний хөгжил сангаас нэг их наяд 900 тэрбум төгрөг хуримтлагдсан гэвэл хэчнээн бүтээн байгуулалт хийж болох байсан мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан байгаа юм.

Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын урсгал татарч эхэлсэн нь мөн л Засгийн газрын бодлого шийдвэртэй салшгүй холбоотой. Сануулбал, 2012 оны сонгуулийн өмнө буюу 2012 оны тавдугаар сард Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гаргаснаар хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж эхэлсэн юм. Тухайлбал, хуульд “…100 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй бизнесийг стратегийн гэж үзээд, гадаадын өмчлөлд 49 хүртэл хувиар хязгаарлалт тогтоов” гэсэн нь Монгол руу чиглэж байсан валютын урсгалыг зогсоох гол хүчин зүйл байсныг хэн хүнгүй ярьж байгаа. Энэ хууль батлагдсанаар нэг жилийн дотор 2.4 их наяд ам.доллараар гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан юм.

Гэхдээ бид 2013 оны аравдугаар сард буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ алдаагаа засч чадсан. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадсан явдал байлаа. Энэ хуулийн Хөрөнгө оруулалтын дэмжлэг болон Хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хэсэгт гадаадын хөрөнгө оруулагчдыг дөрвөн ч төрлийн татвараас чөлөөлж, хөнгөлж, ирээдүйд шилжүүлэх замаар шийдвэрлэнэ гэж заасан. Хамгийн гол нь Сү.Батболдын Засгийн газрын үед баталсан “…гадаадын өмчлөлд 49 хүртэл хувиар хязгаарлалт тогтоов” гэснийг хүчингүй болгов. Ингэснээр хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэхдээ нэгэнт итгэл алдарсан хөрөнгө оруулагчдыг татна гэдэг амаргүй даваа. Эдийн засаг нь хямарч, дотоодын нийт бүтээгдэхүүн давсан хэмжээний өртэй улсад хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байсан. Ингээд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг бонд босгохоор болсон нь дахин зөв буруугийн талцлыг эхлүүлсэн юм. Гэсэн хэдий ч ирээдүйд олох орлогоо тооцон бид таван жилийн хугацаатай 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдаас татаж чадсан билээ. С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг гээд гурвуулаа л ирээдүйгээс зээлж мөнгө босгосон ч Н.Алтанхуягийн ганц ялгаа нь бэлэн мөнгө тараагаагүй явдал байв.

Тэр төмөр зам тавих, аж үйлдвэр хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг иргэдэд илүү хямд байхад энэ мөнгийг хуваарилж эхэлсэн. Хэдийгээр богино хугацаанд ашгаа өгөх, эргэн төлөгдөх төсөл хөтөлбөрт бондын мөнгийг зарцуулах учиртай гэж Н.Алтанхуягийг олон удаа шүүмжилсэн ч бид хөрөнгө оруулсан тавьсан замаар нь зорчиж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зээлийг олон иргэнд олгож, эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж амжсан. Энэ бол зүгээр л бэлэн мөнгө тараасантай харьцуулашгүй зөв зарцуулалт.

Тухайлбал, 2006-2012 оны хугацаанд Монгол Улс 1855 км авто зам тавьж байсан. Харин 2013-2014 оны хооронд буюу ганцхан жилийн дотор 2656 км авто зам тавьсан нь сүүлийн долоон жил өрнөөгүй бүтээн байгуулалт байв. Үүнд, 797 тэрбум төгрөгөөр орон нутгийн зам, 88 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хот дотор зам тавихад зарцуулсан бол 92 тэрбум төгрөгийг иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авсан “Гудамж” төслийн хүрээнд “Чингис” бондыг хөрөнгө оруулалтаар зарцуулаад байна. Нийтдээ, 1.1 их наяд төгрөгийг авто замын ажилд зарцуулжээ. Эрчим хүчний салбарт 139.6 сая ам.доллар зарцуулахаар болсны 35 сая ам.доллараар нь III цахилгаан станцад өргөтгөл хийсэн нь сүүлийн 30 жил байгаагүй бүтээн байгуулалт байв. Ингэснээр эдийн засаг идэвхгүй үед бид эрчим хүчээ дотооддоо хангах бүрэн боломжтой болсон юм. Сэргээгдэх эрчим хүч, шинэ эрчим хүчний эх үүсвэр зэргээр одоо ч Чингис бонд үр ашгаа өгсөөр байгаа. Харин барилгын салбарт 1998-2013 онд 25 мянга 366 хүн жилийн 1-20 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагджээ. Тэгвэл Чингис бондоос барилгын салбарыг дэмжих зорилгоор 1.6 их наяд төгрөг оруулснаар 2013 оны зургадугаар сараас хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 60 гаруй мянган айл хамрагдаж, 200 мянга орчим хүн орон сууцанд амьдарч байгаа юм.

С.Баяр, Сү.Батболд, Н.Алтан­хуяг нар бүгд л муу нэ­рийг зүүж, Засгийн хаалгыг гаднаас нь хаасан ч олж ирсэн мөнгөө хэрхэн зарцуулж байснаараа ялгагдана. Өнөө­гийн цогцлоосон Монгол хам­тарч засгийн эрх барьсан Засгийн газруудын бүтээл. Тиймээс АН ч, МАН ч ялгаагүй бэлэн мөнгөний амлалтаас татгалзах шаардлага байгаа нь сүүлийн гурван ч Засгийн газрын бодлогын үр дүнгээс илэрхий харагдана.
0 Сэтгэгдэл
Англи хэл дээр уран зохиолын ном уншиж, ойлгож , орчуулж сурах 1 сарын вакуум курс 6-р сарын 5-нд эхэллээ. 7 хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Шатлалтай уран зохиолын номууд дээр сонсох, бичих, орчуулах дадлагын ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Ярианы 3 түвшний материал дээр харилцан ярианы дадлага хийнэ. Өдөр бүр 1 текстийг сонсож, орчуулж, цээжилнэ. Тэвчээртэй, зорилготой хүүхэд, залуучуудыг урьж байна. Утас:94050620
Хамгийн их уншсан