Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Хар тамхи газар авсаар

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын сарын 02-ны хугацаанд хар тамхитай холбогдолтой 10 хэргийг илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар албан ёсны мэдээлэл өгөв.

 ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн хэлснээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө  нь ял шийтгэл эдэлсэн 6 хүн бий. Сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111.1 гр, гашиш 15.5 гр, өвс 6.4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авчээ. Энэ хэрэгт 21 холбогдогч сэжиглэгдэж байгаагийн нэг нь эмэгтэй, бусад нь эрэгтэй, 18-36 насны залуус байгааг онцлов.

"Хар тамхины хэрэгт олны танил хүмүүс холбогдсон эсэх, мөн нэг төрийн албан хаагч шалгагдаж байгаа нь үнэн үү" зэрэг сэтгүүлчдийн асуултын хариуд " Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй" гэсэн  тайлбар өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан