Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

10-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.  4-6 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 15-наас 2026 оны 10-р сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завханы зарим сумдаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим, Булганы баруун сумдаар, 15-16-нд шилжих шөнө Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булганы ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн зарим сумдаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 0.0-11.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 15-20 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан