Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Хотын төвд автомашиныг тэгш сондгой дугаараар зорчуулна

 Хотын төв замд дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийхтэй холбогдуулан төв зам дагуу хөдөлгөөнд оролцох автомашиныг улсын дугаарын сүүлийн тооноос нь хамаарч хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. Тухайлбал,  хэрэв таны машины дугаар  тэгш тоогоор төгссөн бол 2, 4, 6 дахь өдөр  хязгаарлалтын  бүсэд зорчиж болно. Харин  таны машины дугаар сондгой тоогоор төгссөн бол 1,3, 5 дахь өдөр тус бүсэд зорчиж болно. Ням гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. Дугаарын хязгаарлалт  зургадугаар сарын 15-наас эхэлж наймдугаар сарын 15-ны өдөр дуусна.  Хязгаарлалтын бүс хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хэсэгт үйлчлэх юм байна.Ингэснээр жил бүр удаашралтай байна хэмээн асуудал дагуулдаг автозамын ажлыг эрт дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн ирэх онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах, инженерийн шугам сүлжээний шинэчлэлийг цаг алдалгүй түргэн шуурхай дуусгахтай холбогдуулан замын хөдөлгөөний түр зохицуулалт хийж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс мэдэгдлээ.
Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 километр автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулан 37,65 километр автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлж олон жилийн насжилттай зуслангийн замууд болон  дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Дугаарын хязгаарлалт энэ сарын 15-ны  даваа гарагаас эхлэн   үйлчилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан