Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Хотын төвөөр явдаг автобусууд өөр замаар зорчино

3А, 3Б шугамын өргөтгөлтэй холбоотойгоор 2015 оны зургадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаахаас болж нийтийн тээврийн  32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн зам чиглэл өөрчлөгдөж троллейбусны дөрвөн  чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогсоно. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Сөүлийн, Самбуугийн, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Сөүлийн гудамж дахь автозам сэтэлгээний үеэр нэг чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөгөөр, Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх автозам хаах үед бага тойруу, жуулчны гудамжаар есөн чиглэлийн 178 тээврийн хэрэгсэл, Самбуугийн гудамжаар 11 чиглэлийн 112 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар зургаан чиглэлийн 67 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Мөн Цэцэг төвөөс Улсын их дэлгүүр болон Улсын их дэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэлх автозамын хөдөлгөөнийг хаах үед Самбуугийн гудамжаар нийт   чиглэлийн 186 тээврийн хэрэгсэл, Сөүлийн гудамжаар долоон  чиглэлийн 97 тээврийн хэрэгсэл тус тус үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Авто зам хаагдахтай холбоотойгоор нийт тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Зам хаагдах үед дараах арга хэмжээг авахаар төлөвлөөд байна. Үүнд, Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах үед Сүхбаатарын гудамж буюу Чингисийн талбайн зүүн талд Засаг даргын тамгын газрын орчим нийтийн тээврийн үйлчилгээний хоёр  түр зогсоол гаргана. Түүнчлэн Сөүлийн гудамжаас Чингисийн өргөн чөлөө рүү орох уулзвараар нийтийн тээврийн хэрэгслийг зүүн эргүүлж гурван замын уулзвар болгох ажээ. Тэгвэл жолооч нарын хувьд улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч хөдөлгөөнд оролцуулж буйг дэмжиж байгаа ч төлөвлөсөн ажлаа цаг хугацаандаа амжуулахыг  сануулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан