Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Гэрч, хохирогчийг хамгаалах “хяналтын төв”-тэй боллоо

Тахарын ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах газар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хуулиар хүлээсэн “Тодорхой үйлдлийг хязгаарлах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”, “Гэрч, хохирогчийг тусгай, техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах, хэрэглэх журам” болон “Гэрч, хохирогчийг аюулгүй газар түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээ” зэргийг хэрэгжүүлэхийн тулд байршил тогтоогч төхөөрөмж /GPS/, IP/wireless хяналтын камерын системээр тоноглосон хяналтын өрөөний үйл ажиллагааг нээж буйгаа мэдэгдсэн юм.
Тус хяналтын өрөөнд хиймэл дагуулын  GPS системээс Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хяналт тавих боломжтой бөгөөд хамгаалалтын ажиллагааны явцыг баримтжуулах, чиглэл маршрутыг хянах, заналхийлэгч этгээдийн үйлдэл хөдөлгөөнийг хянаж, гэрч, хохирогчид аюул тохиолдсон үед мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, хамгаалалтын арга хэмжээний шуурхай бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан