Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
Хотын зүүн хэсгийг “Амгалан дулааны станц” хангана
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар  санхүүжүүлэх  арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийснээр ирэх өвөл Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга, орон сууцнуудын дулааны хэрэглээг хангаж ажиллана.  Станцын туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан