Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө Финландын боловсролын арга зүй, туршлагаас суралцаж, МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийг чанаржуулна Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийг дүгнэнэ

АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хаалтаа хийх гэж байна. Хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Чингис зочид буудалд зохион байгуулна.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар оролцоно. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хамтран ажилласан нийслэл, дүүрэг, хороодын ажилтнууд, хог тээврийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл иргэд , оршин суугчид гэх мэт 90 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Хурлын үеэр оролцогсод төслийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулан, хамтран ярилцаж харилцан санал солилцоно. Энэ үеэр Иргэдийн оролцоотой газрын зураглал, Хог хаягдлын менежментийг сайжруулах Загвар хороо төсөл, Хотын жишиг дүрмийн боловсруулалт зэрэг илтгэлүүд тавигдах юм. Видео болон фото зургийн үзэсгэлэн гарч, “Байгальд ээлтэй хөршүүд” нөхөрлөлийн хийсэн ажил, хог хаягдлын хуваарь болон иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн тохижилтын төслүүдийн талаар танилцуулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан