ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хуурамч мөнгө үйлддэг гурван бүлэг баригдав
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх элтсийн ажилтнууд хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдэж, гүйлгээнд оруулж байсан гурван бүлэг этгээдийг баривчилсан байна.
Эдгээр бүлэг этгээдүүд одоогоор гүйлгээнд 17 сая төгрөг оруулсан нь нотлох баримтаар илэрчээ. Нэг жил гаруйн өмнө буюу 2014 оны зургадугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, ЦЕГ-ын дарга нар хамтран хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орсон тохиолдолд хамтран ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэх тухай тушаалд гарын үсгээ зурцгаасан. Энэ тушаал гарахын өмнөхөн хуурамч мөнгө гүйлгээнд оруулахыг завдсан хэрэг гарч, баригдаж байжээ. Тушаал гарсны дараа ч ЭЦГ-ынхан зарим арилжааны банкуудад хуурамч мөнгө багагүй хэмжээгээр шилжүүлэх болсны мөрөөр орж эрэн сурвалжах ажиллагааг эхлүүлсэн байна. Ингэснээр У,Г нараар ахлуулсан дээрх гурван бүлгийг илрүүлээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх элтсийн ажилтнууд хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдэж, гүйлгээнд оруулж байсан гурван бүлэг этгээдийг баривчилсан байна.Эдгээр бүлэг этгээдүүд одоогоор гүйлгээнд 17 сая төгрөг оруулсан нь нотлох баримтаар илэрчээ. Нэг жил гаруйн өмнө буюу 2014 оны зургадугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, ЦЕГ-ын дарга нар хамтран хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орсон тохиолдолд хамтран ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэх тухай тушаалд гарын үсгээ зурцгаасан. Энэ тушаал гарахын өмнөхөн хуурамч мөнгө гүйлгээнд оруулахыг завдсан хэрэг гарч, баригдаж байжээ. Тушаал гарсны дараа ч ЭЦГ-ынхан зарим арилжааны банкуудад хуурамч мөнгө багагүй хэмжээгээр шилжүүлэх болсны мөрөөр орж эрэн сурвалжах ажиллагааг эхлүүлсэн байна. Ингэснээр У,Г нараар ахлуулсан дээрх гурван бүлгийг илрүүлээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
0 Сэтгэгдэл






















