Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Зуслангууд 20-ноос хүүхдүүдээ авч эхлэх нь
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа энэ сарын 8-нд эхлэх байсан ч Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлуулах тухай” захирамж гаргасан билээ. Тэгвэл энэ сарын 20-ноос нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  зуслангууд хүүхдүүдээ авч эхлэх нь.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах шаардлага гардаг. Тухайлбал, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, хүүхдийн ая тухтай амрах нөхцөл, хоолны газрын болоод ажиллагсдын эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, хоолны чанар аюулгүй байдлыг хангах гэсэн асуудлыг шалгаж үнэлгээ өгдөг билээ.

Өнгөрсөн жил МХЕГ-аас нийслэлийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад шалгалт явуулахад сайн үнэлгээ авсан ховор байсан. “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас”-аар  41.6 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 16.8 хувь нь эрсдэл ихтэй хэмээн гарч байсан юм.
Харин энэ жил дээрх шаардлагуудыг зуслан бүр дор бүрнээ анхаарч маш хянамгай хандаж ажиллаж байгаа гэнэ.  Тодруулбал, хоол  хүнсний  бүтээгдэхүүнээ хүүхдүүд хүлээн авахаас хоёр хоногийн өмнө, зарим нь бүр нэг хоногийн өмнө цуглуулж аюулгүй байдлыг чанд сайн баримтлахыг хичээж ажиллахаа мэдэгдсэн байна.

Ямартай ч, зусланд амрах хүүхдийн тоо болон төлбөрт өөрчлөлт ороогүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. Харин зуслангуудын ээлж эхлэх хугацаа түр хойшлогдсонтой холбогдуулан амрах хуваарь багасч, өөрчлөлт оруулж байгааг зуслангийн холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан