Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Цаашид тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өөр хоорондоо харилцан нөлөөлөх үндсэн гурван асуудлыг гадны улс орны Хөгжлийн банк амжилттай ба амжилтгүй туршлага, өөрийн орны хууль тогтоомжийн уялдаа холбоонд суурилан цогцоор нь шийдвэрлэх,

Үүнд

·  Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг  боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах

·  Хөгжлийн банкны засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах

·  Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан