Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Малайзад буудуулсан эмэгтэй ухаан ороогүй байна
Б.БИЛГҮҮН

Малайз Улсад Монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулсан мэдээллийн талаар өчигдөр Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өглөө.

Малайзын Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассимтай Тайланд дахь манай улсын элчин сайдын яамныхан утсаар холбогдож мэдээлэл авчээ.  
Мөрдөн байцаагч Азмигийн өгсөн мэдээллээр энэ зургадугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад Монгол эмэгтэй өртсөн нь нотлогдож байгаа бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Халдлага үйлдэгсэд Малайз улсын иргэн, бизнесмэнийг өс хонзонгийн сэдлээр буудсан боловч хажууд нь зорчиж байсан монгол эмэгтэй бууны суманд оногдож шархадсан байж болзошгүй гэж Петалинг дүүргийн цагдаа нар урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Халдлагад өртсөн монгол эмэгтэй тухайн улсад ямар хэргээр зорчиж байсан нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ойр дотнын холбоо барих хүний мэдээлэл ч олдохгүй байгаа юм байна. Тиймээс овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзад хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Харин халдлагын гол бай болсон Хятад гаралтай, Малайзын бизнесмэн өгсөн мэдүүлэгтээ “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй учраас түүний талаар мэдэхгүй. Энд ямар ажлаар ирсэн талаар ч гэсэн мэдэхгүй” гэжээ.
Одоогоор халдлагад өртсөн эмэгтэй ухаан ороогүй байгаа гэж Гадаадхэргийн яамнаас мөн мэдээлэл өгсөн юм. Өчигдрийн байдлаар биед байсан сумны хоёрыг авсан бөгөөд үлдсэн хоёр сумыг авбал амь насанд ямар аюултай болох талаар тус улсын эмч нар ярилцаж байгаа гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан