Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хуурамч архинаас болоод Энэтхэгт 90 хүн нас барлаа

Энэтхэгийн боомт хот Мумбайн дүүрэгт хуурамч архинаас хордож нас барсан хүний тоо 90 хүрлээ гэж нутгийн эрх баригчид мэдээллээ. Одоогоор  эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч амь гарах нь тун цөөн гэж  энэтхэгийн телевиз мэдээлж байна.
Мумбай хотын ойролцоох Малад тосгоны дэлгүүрээс лхагва гарагт архи худалдан авсан хүмүүс маргааш өдрөөс нь гэдэс нь өдвдөн бөөлжиж эмнэлэгт хандсан юм. Хуурамч архи үйлдвэрлэн борлуулж байсан хэмээн таван хүнийг хууль бус бизнес эрхэлсэн гэж сэжиглэж баривчлаад байгаа юм.
Гол сэжигтэн өмнө нь ийм хэргээр мөрдөгдөж байгаад батлан даалтад гарч байсан, Акка хэмээн нэрд гарсан Маинка Бай гэгч нь одоогоор олдоогүй байна гэж хэвлэлүүд бичиж байна.
Энэтхэгийн хөдөө нутагт хуурамч архи үйлдвэрлэн хямд үнээр зарах явдал түгээмэл болсноос байн байн ийм аюултай үр дагавар дагуулдаг юм. 2004 онд Мумбай хотод ийм явдал гарч чанаргүй архинаас болж мөн л 90 орчим хүн нас барж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан