Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов  Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Явуулын үзлэгт 8000 гаруй малчин хамрагдлаа
2014 оны жилийн эцсийн судалгаагаар зорилтот сумын хүн амын 45-70 хувийг малчин эзэлж байна. Тиймээс орон нутгаас санаачлан “Малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын нэг болгож Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг амжилттай хийгдэж байна. Аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ханхонгор сумын Жаргалант багийн төвд ажиллалаа. Энэхүү үзлэгт Жаргалант багийн 100 гаруй малчин хамрагдаж мэдрэл, дотор, чих хамар хоолой, дүрс оношилгоо,  шүд, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг болон лабораторийн зэрэг долоон төрлийн шинжилгээнд хамрагдсан байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөдөөгийн малчин өрхийн хүн амд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, хянах арга хэмжээг зохион байгуулах зэрэг эрүүл мэндийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг нь Малчдын эрүүл мэндийн явуулын үзлэг юм. Орон нутагт анх удаа хэрэгжүүлж байгаа Малчдын явуулын үзлэг нь хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх зорилготой юм байна. Ингэснээр хүн амын өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, ажлын байранд сургах үйл ажиллагааг цогцоор нь зохион байгуулж тусламж үйлчилгээний хүр­тээмжийг сайжруулах аар зорьж байгааг албаныхан хэлж байна.
Явуулын үзлэгийн багийхан энэ жил долоон сумын 22 багт ажиллах юм байна. Одоогийн байдлаар давхарсан тоогоор 8000 гаруй иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж шаардлагатай иргэдэд эмчилгээ хийж эхлээд байна
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан