ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
ЗАВХАН АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төслийн хүрээнд тусгайлан үйлдвэрлэсэн “Десотэл” брэндийн гал унтраах автомашинууд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгааг онцлов
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Нийслэлийн хэмжээнд 446 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна
“ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд өрсөлдөх тамирчдад хувцас, хэрэглэл гардууллаа
Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Аймгийн болон сумын Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилэхээр болов
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээн өндөрлөв
“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Гурав дахь жилдээ зохион байгуулж уг тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулжээ.
Аймгийн аварга шалгаруулах Адуучин тэмцээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Түвшинбаяр, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ, ХБХ-ийн дарга Т.Дөлбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм.
“Адуучин” тэмцээнд сум бүрийн шилдэг адуучдын төлөөлөл 31 тамирчин оролцож уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон байна. Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын адуучин шилдэг манлай хүлгэч, спортын мастер Б.Ууганбаяр шалгарсан бол хоёрдугаар байрт Булган сумын адуучин Д.Бундхорол, гуравдугаар байрт Хүрмэн сумын адуучин Энхбаяр шалгарсан байна.
“Өмнөговь аймгийн аварга адуучин -2015” тэмцээний ялагч Б.Ууганбаяр Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Адуучин” тэмцээн нь адууны соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

0 Сэтгэгдэл