Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Т.Бат-Оргил: Манай улсад хүн ам бий, ард түмэн байхгүй болчихлоо
Танд амжилт хүсье.Сайхан залуу шүү
Л.НОМИН
Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргилтой ярилцлаа.

-Залуу инженер, багш, эмч нараар багаа бүрдүүлж буй Хөдөлмөрийн үндэсний намыг сонгох нэг шалтгаан танд бий байх?
-Залуучууд гэлтгүй үе үеийнхэн энэ намд байгаа. 35-45 насныхан. Гэхдээ насаар нь ялгасан юм биш шүү. Чадвартай, мэргэжилтэй хүмүүсийг цуглуулах нь гол зорилго. Өдийг хүртэл мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой дутагдаж ирсэн. Дандаа улстөрчид явцуу хүрээнд тухай үеийнхээ ашиг сонирхлоор нэгдэж бүхнийг шийдэж ирлээ. Ийм арга барилаар улсыг удирдахаар юу болдгийг бид харж, мэдэрч байна. Зөвхөн шүүмжлээд суугаад байх биш өөрсдөө гар бие оролцох нь чухал. Улс төрд тэр бүр ороод байдаггүй хүмүүс манай намд элссэн. Энэ бол үнэхээр болохоо байчихлаа л гэсэн дохио шүү дээ. 1990 онд л иймэрхүү байдалтай байсан. Өөрийхөө ажил, амьдралыг аваад явчихдаг хүмүүс улс төрд орж эхэллээ гэдэг улс маань биш болж байгаагийн шинж. Бурууг нь яаж залруулах вэ гэдэг бодлогын дүн шинжилгээ хийж байна. Тооцоо судалгаатай урт хугацааны төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх тактик, стратегитэй байх ёстой. Харамсалтай нь, манай улс өдий болтол стратеги ч үгүй, тактик ч байхгүй явж иржээ. Тийм ч болохоор Хөдөлмөрийн үндэсний намд орж, улс орноо тооцоо судалгаатай, зөв зүгт нь чиглүүлэхийн төлөө нэгдлээ.
-Залуучуудыг улс төрд орж ирэхээр хэн нэгний гар хөл, дуу хоолой болох нь дээ гэж харддаг. Мөнгөөр зодож улс төрд орлоо, эцэг, эхнийхээ далбаан дор явж байна гэхчлэн янз бүрээр хэлж, тэр бүр сайнаар хүлээн авдаггүй. Тэгэхээр танай залуучуудад улс төрд ер нь орон зай байна уу?
-Тэгж хардах нь зөв гэж боддог. Үнэндээ тэгж л явж ирсэн. Энэ их сайхан зөв залуу гэж нэг хүнийг гаргаж ирэхэд ард нь нөгөө хэд л байж байдаг. Хүмүүс олон удаа ийм зүйл харсан, мэдэрсэн учраас итгэхэд мэдээж хэцүү. Бид ч бас үүнийг ойлгож байгаа. Цаг хугацаа биднийг харуулна. Нам гэдэг найз нөхөд цугларсан газар биш. Янз бүрийн хүмүүсээс бүрддэг. Тэр дунд хомхой санаатай хүн байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ намыг анх санаачилж, байгуулсан бидний үндсэн шалгуур бол биш.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Үе үеийн парламентийн гишүүд өөрсдөө эргэн сонгогдох, бусад жижиг намуудыг хэрхэн шахах вэ гэж бодолцож хуульд өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр та бүхэнд боломж гарах болов уу. Юу гэж бодож байна?
-Бага байхад аав маань “Булхай булчингаараа” гэж хэлдэг байж билээ. Тэд булхайцаад л байна. Энэ удаад ч биш, өмнөх бүх сонгууль болохын өмнө хуулиа өөрчилж ирсэн. Сонгууль болгоны дараа Засгийн газрын тухай хуулийг өөрчилж бялуу хуваадаг. Энэ бүхнийг л болиулах ёстой гэж бид үзэж байгаа. Хүмүүс хууртдаг байсан бол одоо итгэх хүн ч үлдээгүй байх. Бүгд л харж байна. Жишээ нь, УИХ-аар нийт хэлэлцсэн асуудлын 75 хувь нь Сонгуулийн хууль мэтийн зохион байгуулалтын шинжтэй хуулиуд гэсэн статистик гарсан. Эрх ашгаа хамгаалах гэсэн, тендер төсөл хуваах гэсэн хуулиуд ихэнх нь. Эдийн засгаа урагшлуулах, хууль эрхзүйгээ сайжруулах нь 25 хувь байсан. Тэр хүмүүст цаашид орон зай үлдсэн үү гэж харин өөрөөс чинь асууя.
-Одоо байгаа хэдхэн хүнээс өөр бусдыг оруулж ирэхгүйн тулд л сонгуулийн хуулийн өөрчлөлт гэж байнга оруулаад байх шиг харагддаг.
-Удирдах удирдуулах ёсны суурь нь хүлээн зөвшөөрсөн байх. Одоогийн улс төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс биднийг удирдаад аваад явах ёс зүй, ёс суртахууны суурьтай юу, тийм эрх бий юу. Хэн хүчтэй нь эрхтэй гэсэн үг биш. Заль хэрэглэж хэврэг зүйл л бий болгоод байна. Янз бүрийн арга хэрэглээд энэ суудалдаа үлдлээ гэж бодоход хэр удаан тэсэх вэ. Ард иргэд туйлдлаа шүү дээ. Булхай, будлиантай бүхнийг нь олон нийт харж байна. Нэг л өдөр тэсэрнэ.
-Сонгогчдын идэвхи буурч байгаа учраас сонгууль явуулах арга, тогтолцоогоо өөрчлөх ёстой гэдэг?
-Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтөөс энэ төрийн нүүр царай харагддаг. Хууль хэлэлцэх гэхээр ирц нь бүрддэггүй учир хуралд оролцох гишүүдийн тоог багасгасан. Гучин хэдүүлээ хуралдаад л тэдний ихэнх нь гэх арван хэдхэн хүн Монгол Улсын хууль баталж байна. 76 гишүүний талын тал нь байхад бидний хувь заяаг шийдчихэж байна. Цаашдаа ингээд л яваад байх уу. Үндсэн хуулийг өөрчилнө гэж л яриад байдаг. 1992 онд ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын их хурал, Бага хурал нийлж 400 гаруй депутат Үндсэн хуулийг баталсан шүү дээ. Гэтэл одоо УИХ-ын 52 гишүүн байхад Үндсэн хуулийг өөрчлөх нь. Тэдний ихэнх нь хоорондоо холбоо сүлбээтэй, бүлэглэл болсон. Өөрт нь, найз нөхөд, хамаатан саданд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн учир цаагуураа барьцаанд орсон. Ийм бүлэг хүмүүс нийлж байгаад ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг хийснээр Монгол Улсыг самарсан. Гэтэл Хөдөлмөрийн үндэсний намыг юу ч мэдэхгүй баахан хүмүүс, дандаа онол ярьсан гэж шүүмжилдэг. Тэгвэл одоогийн эрх баригчдын мундаг практик мэдлэг нь улс орныг юунд хүргэчихэв. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн цэц хориг тавихад нөгөө “ухаантнууд” түүнийг нь давж гараад хийсэн шүү дээ. Үндсэн хууль нь биш тэд өөрсдөө л болохгүй байна.
-Эрх баригчид болохгүй байна гээд жагсаал цуглаан хийгээд парламентад орлоо өөрчлөлт гарсангүй. Тэсрэхэд ойрхон болсон хүмүүст тэгэхээр энэ бүх бүтэхгүй байгааг өөрчлөх ямар боломж байгаа бол?
-Хөдөлмөрийн үндэсний нам гэж байгуулаад хүмүүс нэгдээд яваад байгаа нь тэр тэсрэлтийг гаргахгүйгээр эвээр, эеэр улсаа сүйрүүлчихгүй байлгах оролдлого. УИХ-д сонгогдсон хүмүүс ямар ч мэдрэмжгүй болчихсон. Таньдаг мэддэг гишүүдээс “Автобусны тасалбар хэдэн төгрөг вэ” гэж асуухаар хэн нь ч хэлж чадаагүй. Хүмүүсийн амьдралаас дэндүү хол. Автобусандаа суугаад явдаг минь ичмээр зүйл биш. Би хүмүүст таалагдах гээд нэр дэвшээд яваад байгаа ч юм биш. Таксинд суугаад явахаар жолооч нарын дийлэнх нь үзэлцэхэд ч бэлэн байна гэж ярьдаг. Асуудал тийм хэмжээнд тулсан байгааг эрх баригчид мэдрэхгүй байна. Хүмүүс ил гарч гудамжинд гарч хашгирахгүй байгаа болохоор л мэдрэхгүй байх шиг. Гэтэл хүмүүс зэвсэг барихдаа тулчихаж. Бид нэг улс, нэг ард түмэн байхад яагаад баян, ядуугийн ялгаралтай болчихов. Үнэндээ бид нэг ард түмэн биш болчихоод байна. Манай улсад хүн ам бий. Ард түмэн байхгүй болчихлоо.
-Яагаад ард түмэн байхгүй гэж?
-Үндэстнийг гуравхан зүйл тодорхойлдог. Үндэсний тэмдэг чанар, үндэсний санаа, нэгийгээ гэсэн сэтгэл гурав байж үндэстэн бий болдог. Хүн амын 50-иас дээш хувь нь өөрийгөө биш бусдыгаа бодож байж үндэстэн гэгддэг. Үндэсний санаагаар ард түмэн хөглөгдөж явдаг. Гараад л нэг монгол хүнээс үндэсний соёл, түүх, язгуур урлаг асуухаар мэддэггүй. Түүх гэхээр Чингис хаан л гэдэг. Гэхдээ юугаараа агуу вэ гэдгийг нь мэддэггүй. Төрийн дууллынхаа үгийг бүтэн мэддэггүй үндэстэн бид. Зөвхөн цэцэрлэгийн хүүхдүүд л дуулж байна. Тийм учраас “Реформ” клубээс “Сүлдэт аялгуу” гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний тэмдэг чанарыг бий болгох зорилготой. Монгол Улсын иргэнийг төр л хүмүүжүүлнэ.
-“Сүлдэт аялгуу” төсөл хэрэгжиж эхэлсэн үү?
-Хэрэгжээд явж байгаа. Төслийн хүрээнд нэлээн ажил хийсэн. Төрийн дууллын нотыг Санкт-Петербургийн Хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаа монгол залуугаар өргөн дуугаралттай болгож засуулсан. Хормистерүүдийн холбоогоор үгийн хуваарилалтыг нь зөв болгоод Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллежийн шилдэг хөгжимчдийг цуглуулж Цэргийн дуу бүжгийн чуулгыхнаар дуулуулсан. Тэгээд бичлэгээ Английн “Аbby road” гэж “Битлз” хамтлагийн бичлэгээ хийлгэж байсан студи рүү явуулж, хөгжмийн найруулгыг нь хийлгээд бэлэн болголоо. Наадмаар эгшиглүүлнэ дээ. Төрийн дуулал бүтсэн түүхийг судлаачдын баг гаргаж ном болгон эмхэтгээд удахгүй хүндэтгэлийн цомог болгон гаргах юм. Энэ хүндэтгэлийн цомгийнхоо орлогыг үндэсний сонгодог урлагт зориулна. Дараа нь язгуур урлаг гээд үе шаттай хэрэгжих төсөл юм. Монгол Улсын иргэнийг бий болгох, үндэсний тэмдэг чанарыг бий болгох энэ төсөл нэлээн эртнээс эхэлсэн. Монголдоо бид сайхан амьдрах ёстой. Гэтэл монголчуудын тэмдэг чанар нь юу болчихоод байна вэ. Чингис хааныг утга учиргүй шүтэж, хятадуудыг үзэн ядах.
-Түүх, соёлоо мэдэхгүй байна гэдэг боловсролын системд алдаа байгаатай холбоотой юу?
-Боловсролын систем хоёрхон үүрэгтэй. Нэгдүгээрт, тухайн иргэнийг бэлтгэх. Хоёрдугаарт, XXI зууны ажилтныг бэлтгэх. Хүмүүжил гэдгийг ор тас орхисон. Тоглож болохгүй зүйл гэж бий. Бүхнийг намын харьяаллаар хараад байгаа нь манай улсыг сүйтгэж байна. Бямбасүрэн гуайн нэг ярилцлагыг уншлаа. “Өнөөдөр харийн дайсан манайхыг хорлоё гэсэн бол ингэж чадахгүй. Бид өөрсдөө л ингэж хорлож чадна” гэсэн байна. Бид өөрсдийн гараар л энэ бүх болохгүй бүтэхгүйгээ хийсэн. Тэгэхээр бидэнд үндэсний зөвшилцөл хэрэгтэй. Богино хугацааны тохиролцоо хуйвалдаан болдог. Урт хугацааны зарчмын тохиролцоог зөвшилцөл гэнэ. Бидэнд ийм л зөвшилцөл хэрэгтэй. Тал талаасаа мэргэжлийн хүмүүсээ байлцуулаад ямар ч нам ялсан энэ бодлогоо өөрчлөхгүй гэдгээ л тохиролцох ёстой.
-Тэгэхээр та нарын төлөвлөгөө бол зөвшилцөл гэж ойлгож болох уу?
-Зөвхөн шүүмжлээд зогсохгүй. Бидэнд төлөвлөгөө, бодлого бий. Энэ бүхнийг яаж өөрчлөх системийг бид гаргасан. Манай улсын боловсон хүчин хэтэрхий бага байхад төрийнх, барилга барих, зам засах, цэцэг тарих гээд хуваах боломж ч байхгүй. Тухайн салбартаа сайн хүмүүсээ цуглуулаад ямар байх бодлогоо боловсруулаад хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Хувь, хувьсгал гэлтгүй системийг нь зөв бүрдүүлж, хяналтыг бий болгох юм бол цаашаа аяндаа явчихна. Би өөртөө аятайхан цалинтай, байшинтай болох гол нь биш шүү дээ. Түүнээс ч том зүйлийн төлөө зорилготой байх нь чухал. Монголчууд “Төрийн минь сүлд ивээг” гэж залбирдаг болохоос, “ДНБ-ий өсөлт хоёр оронтой тооноос битгий буугаасай” гэж залбирдаггүй биз дээ. Хотол олноороо сайхан амьдрах итгэл чухал. Сонгууль яахав дээ, дөрвөн жилд нэг удаа болоод явж л байдаг зүйл. Бид бүгд нийлж нэгдэж байж манай улсын ирээдүй гэрэлтэй байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Sn bn
mash zub yarij bn.demjij bn
2015.06.24
2015.06.23