Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ерөнхийлөгч ямар хуулиудыг “хүчлэв”
алга ташилт
manai huuhed turiin alban haagchiin shalgaltand tentstsen tegsen murtluu orj chadahguil bgaa dandaa tanil tal harj ajild awdag boltson chin hetsuu bsan shuu
busad ornii jishgiig dagasan bn negch gesen sain yumiig n duuraisand bayarlaj bn
manai ajil deer iim shudarga bus zuilnuud zunduu gardag eniig harin boliulah tsag n irsend bayarlalaa
ene law elbegeegiin amnaas garsan gants saihan ajil bhaa
ene jil garsaar shuumjleld ,urtuugui gants ajil hiisen n bollloo za bayar hurgii
yrunhiilugchiig demjdeg shuu bayar hurgii
za odoo ystoi bayar hurgii bolj bn gants udaach gesen
uu ene huuliin tusul deer yrih yum bhgui ee uneheer bodj ywdag sanaanuud garsan bnlee
Б.ШИРНЭН
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Эв түнжин хагарч, хамтарсан Засгийн газраа эргэн харах дээрээ тулсан АН, МАН-ын хоёр дарга болоод УИХ-д суудалтай намын бүлгийн дарга нар түүнийг бараалан хуралд байлцсан юм.

Удтал мэдэгдэл хийгээгүй байсан Ерөнхийлөгч энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийн төслүүдийн талаар ярьсан бөгөөд Улс төрийн намуудын болон Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын гэсэн хоёр хуулийн төслийн талаар онцгойлон хөндлөө. Тэрээр 2013 оны зургадугаар сараас хойш 46 хуулийн төсөл, зургаан хөтөлбөрийн төсөл боловсруулсан байна. Тэдгээрээс УИХ тавыг нь баталсан бол наймыг нь УИХ-ын дарга З.Энхболд гардан авсан ч чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх хугацаа нь болоогүй байгаа юм. Харин 14 хуулийн төслийг УИХ болон Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлэхээр болжээ. Боловсруулан бэлэн болгосон хуулийн төслүүд дотор Ерөнхийлөгчийн анхаарал хандуулахыг хүссэн Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж байна.
Намын салбар нэгж байгуулахыг хориглосон
Хараахан Засгийн газраас санал аваагүй байгаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна. Улс төрийн намуудын дунд хамгийн их зөрчил үүсгэдэг энэ хуулийг 2012 оны сонгуулийн дараагаас эхлээд ярьсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй. Намын гишүүнчлэл, намын санхүүжилт, улс төрийн намын үзэл баримтлал гэсэн чухал асуудлыг дээрх хуулиар зохицуулдаг нь өөр, өөр үзэл баримтлалтай намуудын хувьд хаширлах асуудал мөн. Нөгөөтэйгүүр, аль нэг намд харьяалагддаг УИХ-ын гишүүн Улс төрийн намын тухай хуулийн төсөл санаачлах нь араасаа хардлага дагуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс энэ хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьж байгаа болов уу. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намууд бодлогоор өрсөлддөг байх суурь зарчмыг хуульчилж өгсөн байна. Мөн зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчлийг улс төрийн нам гаргавал татан буулгахаар зааж, нам бүрийг шилэн данстай байхаар хуульчилжээ. Түүнчлэн намуудыг сонгуулийн компанит ажил хийхдээ гишүүдээсээ хандив барьцаа, мөнгөн тусламж авч болохгүй байхаар тусгаж, авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг нь бууруулах зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна. Хэдийгээр хуульд ингэж заасан ч санхүүгийн байдлыг хянах нь цаасан дээр бичсэнээс хэцүү асуудал. Үүнээс гадна анхаарал татах бас нэг заалтыг Улс төрийн намуудын тухай хуульд оруулсан нь Шүүхийн шинэчлэл маягийн тойргийн систем байв. Энэ нь Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтоосонтой холбоотой.
Өөрөөр хэлбэл, 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглосон байна. Ингэснээр дээрх тоонд хүрэхгүй баг мөн 200 орчим сумдын иргэд улс төржилт, намын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ. Энэ хуулийн босгыг давж чадаагүй сум, суурин газрууд нэгдэж нийлэх замаар анхан шатны салбар нэгжийг байгуулж болох талаар олон өөрчлөлт гарчээ. Гэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдээгүй байгаа учраас дээрх хуулийн төсөлд өөрчлөлт орох боломжтой юм.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй учраас “Болж өгвөл 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө шийдэх бодолтой байгаа. УИХ-аар асуудал оруулахад эд чинь унагаана, хойшлуулна нэг хэсэг юм болно. Амжихгүй бол дахиад өргөн мэдүүлнэ. Би энэ хуулийг бүрэн шийдүүлэхийн төлөө ажиллана” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Харин хуулийн төслийн шинэчлэлийг хоёр намын дарга хэрхэн дүгнэв.
АН-ын дарга З.Энхболд: “Улс төрийн намын тухай хуулийн асуудал нэг өдөр яригдаж байгаа зүйл биш. Үнэхээр тулгамдсан учраас Ерөнхийлөгч зориг гарган барьж авсан. Улс төрийн намууд болоод УИХ дахь намын бүлгүүд энэ хуулийн төслийг алга ташин хүлээж авахгүй ч шийдэхээс өөр аргагүй байдалд орчихсон байгаа. Ялангуяа, Намын тухай хуулийг гаргах гэж 2012 онд ажлын хэсэг байгуулагдсан. Өргөн барих хуулийн төсөлтэйгөө санал нийлэхгүй явсаар өнөөдөртэй золгож байна. Бид Ерөнхийлөгчийг нам бус хүн ч гэсэн намын зовлон ойлгодог учраас энэ хуулийн төслийг хийгээд өргөн барина уу, гэсэн. Тиймээс түүний ярьсан зарчмуудтай 100 хувь санал нийлж байгаа. Намын жирийн гишүүд хүртэл шинэчлэл хийхгүй бол болохоо больсон байна гэдгийг хэлж байгаа юм. Дээрх шинэчлэлийг УИХ-ын 76 гишүүн шийдэх учраас явцдаа өөрчлөлт орох байх гэж бодож байна. Яг өргөн барьсан чигээрээ гарвал сайн ч, хэлэлцүүлгийн явцад их өөрчлөгддөг”.
МАН-ын дарга М.Энхболд: “Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хоёр хууль санаачилж, УИХ-д өргөн барих юм байна. Энэ хоёр хууль хоорондоо их уялдаатай, монголын төрийн нүүр царай, чадамж ямар байх вэ гэдэг дээрх хоёр хуулиас шалтгаална. Хүссэн хүсээгүй, ардчилсан зарчмаар сонгууль явуулж, төрийн тогтолцоог иргэд бий болгодог. Тиймээс төрийн албан хаагчийг тогтвортой, чадвартай ажиллуулах ёстой. Тиймээс одоогийн мөрдөж байгаа хуулийг чанаржуулахын тулд анхаарч ажиллах ёстой. Төрийн албаны бас нэг нүүр царай нь улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаал гэдэг улс төрийн намуудын өөрийн бодлогоо хэрэгжүүлэх нэг бүтэц. Тиймээс энэ албан тушаалтныг бэлтгэх, улс төрд өрсөлдүүлэх нөөц бүрэлдэхүүнийг бий болгох нь намд оногдох ёстой үүрэг. Тиймээс нам өөрөө чадалтай байх, боловсон хүчнээ бэлтгэх боломж бололцоотой байх ёстой. Намын тухай хуульд орж байгаа зарим нэг заалттай санал нийлж байгаа. Мэдээж, УИХ-аар хэлэлцэгдэж байж батална. Гишүүнчлэл, өмчлөл, бүртгэлийн асуудал гээд анхаарал татах асуудалд иргэд ямар санал гаргаж байгааг Ерөнхийлөгч дүгнэж, хуулийн төсөлдөө дахин тусгах байх аа. Намын санхүүжилттэй холбоотой асуудлаар сонгуулийн сурталчилгааг аль болох богино хийх шаардлагатай гэж харж байгаа. Мөн хэвлэл мэдээллээр адил тэнцүү хугацааны сурталчилгаа явуулах талаарх санал, дүгнэлтийн талаар одоогийн УИХ дахь намын дарга нар ярилцсан, хуулийн төсөлд тусаад явж байгаа”.
Төрийн алба
дахин төрлийн алба болохгүй юу
Төрийн албаны тухай хуулийн төслийн танилцуулгыг хийх үеэрээ Ц.Элбэгдорж “Энэ хуульд өөрчлөлт оруулах талаар таван жил яригдсан ч ажил болоогүй” гэж хэлсэн. Эдийн засгийн өршөөлийн эсвэл Гэмт хэргийн тухай хуулиас илүү хялбар сонсогдох хуулийн нэр томьёотой ч олон жил батлагдахгүй шалтгаан тэгвэл байна гэсэн үг. Энэ нь дээрх хуулийн өөрчлөлтийг эрх баригчид хэрхэн харж байгаагаас шалтгаалж байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгддөг хууль нь долоон бүлэг, 41 зүйлтэй байдаг. Харин Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөл 17 бүлэг, 57 зүйлтэй болж зузаарчээ. Үүнийг дагаад 61 хуульд өөрчлөлт орох юм. Тэгэхээр хууль бараг тэр чигтээ өөрчлөгдөж, төрийн алба гэдэг хуучны хэвшсэн ойлголт үгүй болох юм. Үүнд, сонгуулийн дараагаар албан тушаал ахиж, буурдаг болоод улс төрөөс ангид байх зэрэг олон жил дамнан яригдсан асуудлууд багтана. Тухайлбал, төрийн алба “мерит” буюу чадахуйн зарчимд үндэслэж байгаа нь энэ хуулийн хамгийн эхний шинэчлэл болж байгаа юм. Энэ нь мэргэшсэн, тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчил, улс төрөөс ангид байх, нээлттэй ил тод байх, залгамж халаатай байх зэрэг үндсэн таван зарчмыг агуулдаг. Тэгвэл хоёр дахь өөрчлөлтийг төрийн албан тушаалыг шат дараатайгаар дэвшдэг байхаар хуульчилж өгчээ. Ингэснээр, төрийн жинхэнэ албаны доод албан тушаалын шатлалаас дээд албан тушаалын шатлалд хүрэхэд нийт 18-20 жил шаардагдах юм. Өөрөөр хэлбэл, нэг албан тушаалдаа таваас доошгүй жил ажиллаж байж тушаал дэвшихээр хуульчилжээ. Харин төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байхыг шаардах юм байна. Хэрвээ энэ өдгөө амьдрал дээр хэрэгжиж байсан бол дээр дурдсан албан тушаалд байгаа одоогийн “хурган” дарга нар бүгд төрийн албанд тэнцэхгүй нь.
Мөн яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар бүгд намын харьяаллаар албан тушаалд очдог. Үүний улмаас өнгөрсөн сонгуулийн дараагаас өнөөдрийг хүртэл Иргэний шүүхээр маргаантай байгаа жишээ бий. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг хүртэл албан тушаалаас нь буулгаж, суулгасаар гурван ч удаа албан тушаалд нь томилсон хөгтэй явдал гарсан. Үүнийг хэн нэг улстөрчийн ашиг сонирхолтой холбон тайлбарлахгүй байгаа ч улс төрийн зорилгоор төрийн албаны завхрал гарч байгааг нийгэм тэр чигтээ мэдэрдэг. Тэгвэл төрийн албан хаагч улс төрөөс ангид байх ёстой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөлдөө тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох гэж буй хүнийг улс төрийн намын гишүүнчлэлгүй байх ёстой гэж зааж. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах хүн намын дэмжигч байж болохоор заасан ч шинээр боловсруулж буй Улс төрийн намын тухай хуульд тодорхой тусгахаар болжээ. Улс төрийн томилгооны хувьд ч ялгаагүй өөрийн шууд удирдлагад ажиллах улс төрийн албан тушаалтан гурав, үйлчилгээний хоёр албан тушаалтныг халж, өөрчлөх боломжтой юм байна.
Харин төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан бол өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах зарчмыг хуулийн бас нэг гол шинэчлэл болгон оруулсан аж. Ингэхдээ нийт ажилчны 10 хүртэлх хувьд нөхөн сэлгэлт хийж болохоор зохицуулсан байна. Нөхөн сэлгэлт гэхийн учир нь хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан алба хаагчдыг халах, тэтгэврийн насанд хүрсэн албан хаагчдыг чөлөөлөх боломжийг хангах үүднээс жилдээ 10 хүртэлх хувьд нөхөн сэлгэлт хийж болох санаа юм. Гэхдээ дээрх хуулийг ирэх жилүүдэд өөрчлөхгүй гэх баталгаа байхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж баталбал, энэ бүх хүчин чармайлт хормын дотор ч үгүй болох боломжтой. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн албаны тухай хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн томилогдсоноос хойш нэг жилийн дотор, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас мөн нэг жилийн өмнө Төрийн албаны хуульд аливаа нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ. Дээрх хуулийн төсөл хэлэлцүүлгийн үед өөрчлөгдөх боломжтой байгаа. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, 2013 оны зургадугаар сард Засгийн газарт хүлээлгэн өгч, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас буцаан авч, Төрийн албаны зөвлөлтэй хамтран төслийг эцэслэн боловсруулаад байгаа юм.
Өчигдрийн ишлэл
• Авлигатай тэмцэнэ гэдэг маш хэцүү асуудал. Нэг үе авлига Монголын хамгийн том асуудал байсан. Дураараа дургидаг, албан тушаалтай л бол болно гэдэг буюу хорхойтсон баавгай шиг загнадаг байсан үе дарагдсан. Гэхдээ хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр хорьж байцаадаг, янз бүрээр хүний эрх зөрчдөг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Хүний эрхийг зөрчиж болохгүй.
• Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай руу айлчлалаар явахаасаа өмнө УИХ дээр мэдээлэл хийхдээ “Оюутолгойн хоёр дахь шатны ажлаа эхлүүлж байгаа, зарчмын тохиролцоонд хүрч байгаа, ордыг хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ” компани хөрөнгө оруулагч талтай гэрээ зурна” гэдгээ яриад явах байсан. Яриагүй учраас зугтаад дуугүй явчихсан ч юм шиг ойлголт төрүүллээ. Би Ерөнхий сайд байсан бол араа бодно. “Чи үүн дээр алдсан” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайд залуу хүн.
• Тавантолгойн гэрээний тухайд УИХ их цаг алдаж байна. Хугацаандаа шийдээгүй асуудал хог болдог. Хугацаа нь хэтэрсэн хоол хор болдог гэж зүйр үг бий. Энэ үг Тавантолгойн гэрээн дээр хамгийн их харагдаж байна.

0 Сэтгэгдэл
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25
2015.06.25