Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
УИХ ямар хуулиудыг батлав


УИХ-ын өчигдрийн чуулган Д.Ганбат гишүүний бухимдлаар эхэлсэн ч хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталснаар өндөрлөлөө. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооноос гаргах өрөгдлөө өгсөн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Л.Цог нарыг хамааруулан “Хууль зүйн байнгын хорооны хэдэн гишүүн байнгын хорооноос гарна гэсэн байна. Байнгын хорооноосоо гардаг юм бол УИХ-аас гараарай. Ажлаа хийж чадахгүй юм бол зайлаарай” хэмээн бухимдсан юм. Түүний ийн уцаарлах болсон шалтгаан нь УИХ-ын өчигдрийн чуулганаар 10 хуулийн төслийг хэлэлцэх байсны дотор Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төсөл багтаагүй, хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжихгүйгээс болж, хуулийн төсөл гацах ёсгүй гэж үзсэнд байгаа юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд Д.Ганбат гишүүнд хандан “Байнгын хорооны гишүүдийг хөөх нь буруу. Таван гишүүн Хууль зүйн байнгын хорооноос гарах өргөдлөө өгсөн. Дээрх гишүүд нам, эвслийн бүлэгт багтдаг учраас бүлгийнхээ албан бланк дээр өргөдөл бичиж авчирч өгөх ёстой гээд буцаасан” гэсэн юм. Харин Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд байхгүй гишүүдийн кнопыг дарж дэг зөрчсөн гэдэг асуудал үүссэн учраас дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаас хассан юм байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд чухал хуулийн төслүүдийг яаруу, сандруу батлах ёсгүй, наадмын дараа ажлын хэсэг нь сайн ажиллаж, УИХ-аар нухацтай хэлэлцэх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Ингээд УИХ дараагийн асуудалдаа хэлэлцэж эхэлсэн юм.

Замын хөдөлгөөний тухай хууль чангарав

УИХ эхлээд Шүүхийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө. Ингээд дээрх шийдвэрийг баталгаажуулсан УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Харин хоёр дахь асуудлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Хуульд олон өөрчлөлт орж, үүрэг, хариуцлагыг нарийн тусгаж өгсөн учраас хуулийн хэрэгжих хугацааг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс байхаар тогтсон юм. Одоо мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний тухай хуульд шийтгэлийн хэмжээний доод хязгаарыг 1000 төгрөгөөр торгох, дээд хязгаарыг хоёр жил эрх хасах байдлаар хэт ялгавартай тогтоосон нь ноцтой зөрчил гаргасан этгээдэд хөнгөн шийтгэл ногдуулах, жижиг зөрчил гаргасан шийтгэлийг хүндрүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлсэн, захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1650 төгрөг байсан бол одоо 192 мянган төгрөг болсон нь 11.6 дахин өссөн. Харин торгуулийн хэмжээ гурав дахин өссөн байгаа нь хариуцлага тооцох механизм болж чадахгүй байна зэрэг үндэслэлийг хууль санаачлагчид гаргасан байдаг. Тэгвэл шинэ батлагдсан хуульд Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг олон улсын жишиг, өнөөгийн бодит байдал, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилгоор зөрчлийн хэв шинжийн хүрээг өргөтгөж, нарийвчлах, торгуулийн хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй уялдуулан жишиг  байдлаар зохицуулах зэргийг тусгасан байна.
Тухайлбал, Хуулийн 27 дугаар зүйлд, Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэхээр тусгасан байна. Харин согтуугаар жолоо барьж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон буюу жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийг давтан үйлдсэн бол эрүү үүсгэж, 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ.
Түүнчлэн улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох юм байна. Мөн жолооны ард утсаар ярьсан болон бүсээ зүүгээгүй тохиолдолд есөн мянган төгрөгөөр торгох эрхийг замын цагдаад олгожээ. Энэ хуулийн өөрчлөлтүүдийг хууль хэрэгжиж эхлэх хүртэл олон нийтэд сурталчилж, танилцуулах юм байна.

Зарим газрыг тусгай хэрэгцээнд авахаар болов

Чуулганы гурав дахь асуудлаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ нь Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах, солих, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох зэрэг хэрэгцээ бий гэж үзсэнээс үүдэн гарсан хуулийн төсөл юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Газар эзэмших, өмчлөх асуудал маш нарийн. Бид Үндсэн хуулиараа хүний өмч хөрөнгийг хамгаалсан улс оронд амьдарч байна. Сүүлийн үед нэгнийхээ газар руу дайрдаг, булааж авдаг болж. Газраас болж дайтах дөхөж байна. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарч болзошгүй. Иргэний өмч рүү халдсан үйл ажиллагаа хавтгайрвал хуулийг нэн даруй өөрчлөх ёстой. Хамаг хөрөнгөө зараад байшин барьсан байхад иргэдийн 80 хувийн саналаар газрыг чөлөөлж нүүлгэнэ гэдэг. Олны эрх ашиг гэсэн үүднээс бусдын өмчид халдана гэдэг бас хэцүү. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг харья. Ноцтой нөхцөл байдал үүсвэл нэн даруй өөрчлөх ёстой” гэсэн юм. Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа аж. Ингэхдээ “Майдар хот, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэргийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү хууль чиглэнэ” гэж УИХ-ын дарга З.Энхболд нэмж хэлсэн юм.

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг дэмжинэ

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь манай улсын экспортод гаргаж буй бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Аж үйлдвэрийн яам хуулийн төсөлтэй холбоотой судалгаа хийхдээ манай улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байна гэж үзсэн байна. Тиймээс цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаа юм. Түүнчлэн аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байна. Ингээд экспортын бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, бид ихэнхдээ нэмүү өртөг шингээлгүйгээр бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа юм.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг баталснаар экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаанд нэг удаа олгоно. Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгох зэргээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно гэж үзэж байна. Харин дээрх хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлд “факторингийн үйлчилгээ” болон зээлийн “хүүгийн зөрүү” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлох, экспортын үйлдвэрлэлийг экспортын санхүүжилтийн төрөл бүрийн арга хэрэгсэл, түүний дотор факторингийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дэмжих заалт нэмэх санал олонхын дэмжлэг авсан хэмээн Ж.Батсуурь гишүүн танилцуулсан юм. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөнд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох өөрчлөлтийг төсөлд тусгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох дэмжлэгийн хэлбэрийг өөрчилсөнтэй холбогдуулаад төслөөс зээл болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой заалтуудыг хасах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан