Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Амгалан” дулааны станцын барилгын ажилтай танилцаж, дараах үүрэг даалгаврыг өглөө
owoo neg yum hiih geel zutgeel baigaan bndaa amjilt
yasan saihan medee wee
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Амгалан” дулааны станцын барилга, угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Нэг, хоёрдугаар зууханд туршилтын галлагаа хийжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус станцын барилга угсралтын ажилтай танилцаж бүтээн байгуулалтын явц, чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж ажиллаж буй. Энэ хүрээндДулааны III цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөсөн. Дулааны IV цахилгаан станцын 123 MBт-ийн турбин генераторын өргөтгөл энэ оны гуравдугаар сард сүлжээнд холбогдож хэрэглэгчдэд цахилгаан дулаан түгээж эхэлсэн.
348 MBт-ийн хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр хотын төв болон зүүн хэсэгт 200 Гкал/цагийн хүчин чадал түгээж 40 мянган айл өрхөд шинээр дулаан өгч, 20 мянган айлын дулааны нөхцөл сайжрах тооцоо байгааг тэрээр дурдлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус станцын үндсэн барилга болон ус цэвэрлэх, нүүрс бутлагч, вагон буулгах төхөөрөмжийн барилгын явцтай танилцаад ашиглалтад орох хүртлэх хугацаанд тулгамдаж буй ямар асуудал байгааг Эрчим хүчний яам болон гүйцэтгэгч БНХАУ-ын “СMЕС” компани болон төслийн багийнхнаас тодруулж ярилцлаа.
Туршилтын галлагааны санхүүжилтэд шаардагдах 3,9 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийг яаралтай шилжүүлэхийг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад, гаалийн түр горимын хугацааг сунгах, шинээр оруулж ирэх үнс тээвэрлэх хоёр автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхийг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд, тус дулааны станцын салбар төмөрзамд нүүрс тээвэрлэх сэлгээний зүтгүүр ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Зам, тээврийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны удирдлагад тус тус үүрэг болголоо.
Мөн станцын шууд үйл ажиллагаанд саад болох айл өрх байхгүй ч цахилгаан, дулааны ашиглалтын шугам болон станцын хашаатай залгаа 10 гаруй айлыг нүүлгэн газар чөлөөлөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
Эдгээр үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, улаанбаатарчуудын тав тухтай өвөлжих бэлтгэл ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцолж байлаа.

0 Сэтгэгдэл
2015.07.29
2015.07.29