Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
АТГ-ыг татан буулгаж, ажлыг нь УИХ хийх үү
Б.ШИРНЭН

Жил гаруйн өмнө өргөн барьсан ч хаврын чуулган дуустал хав дарсан Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганы эхний өдөр Засгийн газар дахин УИХ-д өргөн барьснаар өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцлээ. Үдээс өмнө Хууль зүйн байнгын хороогоор Өршөөлийн хуулийн эхний, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ өдөртөө багтаан хууль болгон гаргах шахуу хуваарьтайгаар улстөрчид ажилласан юм. Ингээд нэг хуулиар ганцхан өдөрт дөрвөн ч удаа хуралдсан байнгын хороо, УИХ-аас ямар санал гарч, юу шийдвэрлэж байгааг иргэд мэдэлгүй өнгөрөв. Холбогдох хууль журамд “хаалттай горимоор” гэж зааснаас үүдэн УИХ-ын гишүүд нууцын дэвтрээ хэрэглэж, гар утас, таблетгүйгээр чуулганы танхимд орж байна. Ийм нөхцөлд сөрөг хүчнийхэн хүртэл өргөн баригдсан хуулийн төслийн талаар сөрөг хандлага гаргаж чадахгүй байгаа юм.


Тухайлбал, МАН-аас илүү сөрөг хүчний байр суурь илэрхийлдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой судлах асуудал байгаа талаар ярихдаа хуульд бичигдсэн зүйл заалтыг ил болгоогүй. Үүний оронд “Төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудад энэ хуулийг үйлчлүүлэхгүй байх заалт оруулахын төлөө ажиллана” гэж, тойруу утгаар “авлигачид өршөөгдөх нь” гэдэг санааг чулуудсан. Мөн тэрээр “Хулгай дээрэм хийгээд хоригдсон хүмүүсээс хохирлоо барагдуулсан хэрэгтнийг нь өршөөж болно. Харин ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авлигчдыг өршөөж болохгүй. Авлигал авсан хүмүүс бидний саналыг эсэргүүцэх магадлалтай. Тэгвэл АТГ-ыг татан буулгаж, Монгол Улс авлигалд “бууж өглөө” гэдгээ дэлхий нийтэд зарлах хэрэгтэй” гэсэн юм.

Үүнээс гадна, уржигдар хуралдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл зургаан сайдыг нөхөн тавих асуудлаас илүү Өршөөлийн хуулийг чухалд тооцсон. Мэдээж, 2009 оноос хойш Өршөөлийн хууль гаргаагүй учраас өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоригдлуудын дунд өршөөгдөхийг хүсч, хүлээсэн хүний тоо нэмэгдсээр байгааг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, 8-9 мянга иргэн ял эдэлж байгаа нь өнөөгийн шоронгийн даац, хэмжээнд хүрэлцэхгүй. Энэ төрлийн хууль гаргаснаар 2000 хүртэлх хоригдол эрх чөлөөтэй болно гэсэн судалгааг ч гаргаад байгаа юм. Гэхдээ сүүлийн үед зайлшгүй батлагдах ёстой энэ хуулийн төсөлд С.Ганбаатар гишүүний хэлсэн шиг “Ард түмний амьдралыг дордуулан иргэдийг хулгай, дээрэм хийж амьдралаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн авлигачид” багтаж магадгүй болоод байна. Тэгвэл ингэж хардах хэд, хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, АТГ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Эдгээрээс “45 хэрэг нь УИХ-аар  хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна” гэж АТГ-аас мэдээлсэн. Энэ 55 гэдэг дотор бидний мэдэж байгаачлан Г.Дэнзэн, Л.Гансүх… гээд улс төрийн болон төрийн албаны өндөр албан тушаалыг урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа хүмүүс багтана. Мэдээж, гэм бурууг нь эцсийн байдлаар тогтоогоогүй ч цаашид гэм буруутай эсэхийг нь тогтоож ч чадахгүй гэсэн үг. Үүнээс гадна ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдоно гэж байгаа юм. Үүний дүнд, буюу 45 хэрэг уучлалд хамрагдсанаар улсад учруулсан 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол буух эзэнгүй, буцах хаяггүй замхрах нь гэж ойлгож болох нь.
Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн есдүгээр зүйл буюу Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал гэсэнд,
• Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу Хээл хахууль авах
• Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг буюу Хээл хахууль зуучлах  гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заасан байна. Мэдээж, үүнээс гадна, гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн зэрэг хүнд зүйл ангиар ял эдэлж байгаа хоригдол Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох юм. Түүнчлэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн хянан хэлэлцэх шатанд байгаа, түдгэлзүүлсэн… гээд маш олон хэрэг үнэн худлын дунд үгүй болох нь. 

Эргэн санавал, Монгол Улсын шүүхээс гэм буруутайг нь тогтоож, 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн Жастин Капла гэгчид 6.5 жилийн хорих ял оноосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ж.Капла нарт өршөөл үзүүлсэн байдаг. Зүй нь, гэм буруугаа ухаарч, хохирлоо барагдуулсан бол заавал “шорон, орон” гэхгүйгээр уучилж болох санаа. Ардчилсан нийгмийн гол жишиг болсон хүнлэг, энэрэнгүй… гэдэг үгстэй их ойрхон жишээ бол энэ. Гэхдээ энэ процесс шүүхээр гэм бурууг нь тогтоож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлсний (Ж.Капла нөхөн төлөх үндэслэлгүй байсан) дараа болсон үйл явдал. Өөрөөр хэлбэл, гэм бурууг нь тогтоож, хохирлоо барагдуулсан хүнийг өршөөж, уучлах нь шударга ёсонд илүү нийцэх юм. Гэтэл өдгөө УИХ-аар яригдаж байгаа Өршөөлийн хуульд гэм буруутай байхаас үл хамаарч төрийн хайр халамж нэрээр албан тушаалын гэмт хэргийг замхруулах нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Хоёрдугаарт, “Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн” үү

Саяхан батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиас нэг заалтыг авч хаясан. Энэ нь тухайн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7 (Авлигын эсрэг хууль) байв. Тодруулбал, Дөрөвдүгээр зүйлийн 4.1-т …доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэж байсан юм. Харин  Авлигын эсрэг хууль гэснийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас авч хаяснаар
• төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч
• төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан
• олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал
• төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан
• энэ хуулийн 3.1.9-д заасан сонгуульд нэр дэвшигч. (“сонгуульд нэр дэвшигч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг)-ид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдан өршөөгдөх боломжгүй болсон юм. Гэхдээ гэмт хэргийн Өршөөлийн хуулиар бол “Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх” гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан нь “нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн үү” гэх эргэлзээ дагуулж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан