ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Таван толгойн нүүрсний тээвэр хулан, хар сүүлтийг мухардалд оруулжээ
Уул уурхайг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх нь манай улсын хувьд зайлшгүй тулгамдаж буй. Байгаль хамгаалал, уул уурхайн хөгжлийн тэнцвэртэй хослуулах чиглэлээр боловсруулсан дараахь арга туршлагыг дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлжээ. Уул уурхайн хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх арга буюу баялаг нөөцийг хэрэглэхээс зайлсхийж татгалзах.
Хэрвээ үйл ажиллагаа явуулсан бол зайлшгүй нөхөн сэргээх буюу хохирлыг нь бууруулах арга хэмжээ авах. Нөхөн сэргээлт хийсэн ч тухайн газар нутаг, байгаль орчин хэвийн байдалдаа орохгүй бол учруулсан нөлөө болон хохирлын зөрүүтэй тэнцэхүйц газар нутаг, амьтан ургамлыг дүйцүүлэн хамгаалах.
Манай улсын хувьд өнөөдрийн нөхцөл байдалд байгалийн баялгийн нөөцийг хэрэглэхээс татгалзах бус харин хэтэрхий улайран шунахайрдаг. “The nature conservancy” байгууллагын судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулахад нээлттэй гэсэн зураглал гарчээ. Харин нөхөн сэргээх аргыг нүд хуурах маягаар хийсэн болоод л өнгөрдөг. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад нэгэнт алдагдсан байгалийг 100 хувь унаган төрхөнд нь оруулна гэж хэзээ ч байхгүйг салбарынхан мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрчихсөн. ломжгүй болдог байна. Нэг компани 50-60 жил олборлолт хийсэн бол тухайн жилтэй тэнцэх хугацаанд экологийн үйл ажиллагаа огт явагдаггүй гэдгийг уул уурхайн компаниуд боддог болов уу. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд манай улсад гурав дахь аргыг хэрэгжүүлэхээс өөр замгүй. Нийт нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулбал байгаль хамгаалал, малчдын бэлчээр, ус гээд ар, араасаа асуудал ундарна. Биднийг хүрээлэн буй байгаль орчин өөр, өөрсдийн гэсэн нарийн зохион байгуулалт, хил хязгаартайгаар амьдарсаар ирсэн.
Харин Монгол Улс хаана нь уул уурхайг хөгжүүлж, аль нутаг дэвсгэрээ хамгаалах талаар бодлого хэрэгжүүлдэггүйгээс жалга дов бүрт уурхай нээх болсон. Харин энэ бүхэн ялангуяа говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар АНУ-д төвтэй “The nature conservancy” байгууллага судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийш амьдардаг аж. Гэтэл Таван толгойн чиглэлийн зам тавигдаж, 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, төмөр зам тавигдахаар болсон. Энэ бүхнээс шалтгаалан өнөө сүрэг нь хэсэгхэн газарт гацчихсан гэнэ. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж байж тарга тэвээргээ авдаг.
Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихжээ. Уг байгууллагын судалгаа дуусахаар үүнээс өөр ямар сөрөг нөлөөлөл гарах нь тодорхой болох аж. Хэрвээ аюулд орохоор байвал өөр газарт нутагшуулах болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ. Энэ нь экологи талаасаа маш муу шийдвэр учир эсвэл чөлөөтэй нүүдэллэх гарцуудыг зам барихдаа хийх ёстой аж. Жишээ нь, Америкт голын дунд хаалт барихдаа энэ бүгдийг төлөвлөн барьдаг байна. Хаалт барилаа гэхэд далангийн хажуугаар загас үсчээд гарах боломжтой гарцуудыг заавал хийдэг гэнэ. БОАЖЯ-ны захиалгаар тус байгууллага “Петро Чайна Дачин тамсаг” компанийн байгаль орчинд дахь нөлөөллийн судалгааг хийжээ. Хэчнээн цооногтой талаархи мэдээллээ нууцалдаг байсан учир сансрын зургаар судалгаа хийжээ.
Гэтэл сансраас харснаар нийтдээ 200 гаруй цооногтой байжээ. Дээрх цооногуудын улмаас хялгана голлосон хээрийн 4276 км квадрат газарт ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн гэсэн тооцоог гаргажээ.
Ийм учраас дээрх компани тухайн хэмжээний газарт дүйцүүлэн хамгаалал хийх ёстой гэдгийг тогтоосон.

0 Сэтгэгдэл