Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Якунины орны хүн тодорч, РЖД шинэ ерөнхийлөгчтэй боллоо

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Тээврийн дэд сайд байсан  Олег Белозеровыг томилсон байна.
Медведев Белозеровтой уулзах үеэрээ “Таныг Тээврийн дэд сайдын албан үүргээс чөлөөлж, РЖД-ийн тэргүүнээр томилох шийдвэр гаргалаа” гэж хэлжээ. Ерөнхий сайд Белозеровыг тээврийн, ялангуяа төмөр замд ажиллах туршлагатай гэдгийг тэмдэглэсэн байна. Медведев мөн Якунин РЖД-д ажиллах хугацаандаа дэд бүтцийн энэ том салбарыг хөгжүүлэхийн тулд их зүйл хийсэн гээд “Өнөөдөр эдийн засагт бэрхшээл байгаа ч гэсэн Оросын төмөр зам хөгжсөөр байгаа” гэж онцолсон байна.
Яагаад Белозеровыг сонгосон тухайдаа Медведев Тээврийн дэд сайдын хувьд сүүлийн жилүүдэд автозам, төмөр замын хөгжлийн асуудлыг хариуцаж байсантай холбоотой гэжээ.
Белозеров РЖД-ийн тэргүүний суудалд магадлалтай хүний нэг байсан. РЖД-ийн ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан Владимир Якунин Калининград мужаас Холбооны зөвлөлд нэр дэвших болоод байгаа юм. Медведевийн хэлснээр бол Якунин РЖД-ийн тэргүүнээс чөлөөлөгдөх, Холбооны зөвлөлд нэр дэвших тухай өргөдлөө хэдийнээ өгсөн гэнэ.

Олег Валентинович  Белозеров

1969 оны есдүгээр сарын 26-нд төрсөн. Санк-Петербургийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг 1992 онд эдийн засагч, үйлдвэрлэлийн төлөвлөлт мэргэжлээр төгссөн.
1998-2000 онд “Ленэнерго” компанид захирлын арилжаа хариуцсан орлогч, арилжаны захирал, материал техникийн хангамж, тээрвийн  газрын дарга, 2000 онд Ачаа тээврийн 21 дүгээр компанид захирлын орлогч,
2001-2002 онд “ЛОМО”  нийгэмлэгт захирлын орлогч, 2002-2004 онд Холбооны замын газрын даргын орлогч, 2002-2004 онд Оросын түлшний компанийн ерөнхий захирал, 2004 онд Холбооны замын газрын дарга, 2009 оны гуравдугаар сараас ОХУ-ын Тээврийн дэд сайдар ажиллаж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан