Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ.
Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг саналдаа дурджээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэв. Малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажил хийх саналаа хүргүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан