Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Парламентад суудалгүй намууд хар машинд харшилтай
Б.ШИРНЭН
Засгийн газар, УИХ-ыг зангидсан гар шиг аваад явах элит улстөрч үгүйлэгдэж, эдийн засаг улс төр зуузай холбон доройтож байгаа өнөө цагт иргэдийн санал хуваагдаж, улс төрийн идэвхи багассан гэсэн судалгаа гарч. Гэхдээ судалсан судлаагүй иргэдийн улс төрийн идэвхи буурсаар байгааг түүх сануулдаг.
Сонгуулийн Ерөнхий хорооны дүн мэдээллээс иш татвал, 1992 оны сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн сонгогчдын 95.6, 1996 онд 92.1, 2000 онд 82.4, 2004 онд 82 хувь нь саналаа өгсөн бол 2008 онд 76.4 болж буурсан байдаг. 2012 оны зургаа дахь удаагийн УИХ-ын сонгууль ирцээ дөнгөн данган бүрдүүлсэн. Энэ нь нийт сонгогчдын 67.2 хувь нь л саналаа өгсөн гэсэн үг юм.
Гэтэл сонирхолтой нь Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж, улс төрд байр сууриа эзлэх сонирхолтой нам, бүлэг, бие даагчид нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 1992 оны анхны ардчилсан сонгуульд 293, 1996 оны сонгуульд 302, 2000 онд 602, 2004 онд 244, 2008 онд 356, 2012 онд 544 нэр дэвшигч нам, эвлээс болон бие даан нэрээ дэвшүүлэн сонгуульд өрсөлджээ. Ингээд сонгогчдын ирц бага, эрх барих сонирхолтой улстөрч ихэссэн ч МАН, АН ээлжлэн төр барьж, эцэстээ улс оронд МАНАН татсан жилүүд ноёрхож байгаа билээ. Гэвч яг өнөөдрийн байдлаар тогтворгүй Засгийн газартай, өрийн тааз тулсан, эдийн засаг хямарсан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, өр зээлийн эргэн төлөлт хоолойд тулсан... гээд улс эх орны өмнө тулгамдсан олон асуудал бий. Харамсалтай нь, ганцхан асуудал хэлэлцэх гэж хоёр гаруй сарыг үдэж, лобби бүлэг, эрх ашгаараа талцан хуваагдсан энэ УИХ дээрх асуудлыг шийднэ гэдэгт олон түмэн итгэхгүй байна. Бүр эрх барьж байгаа намын зарим гишүүн хүртэл УИХ тарж, эртхэн сонгууль явуулах хэрэгтэй гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэвч чадамжаа алдсан гэж тодорхойлж байгаа улстөрчдийг хэн орлох вэ...
Жаран чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн ирэх онд сонгууль болдгоороо болж, ирц хүрдгээрээ л хүрэх байх. Гэхдээ энэ удаад арай өөр байгаасай гэж парламентын гаднах намууд нэгдсэн байр сууринд хүрсэн нь дөнгөж өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. Өөрөөр хэлбэл, МАНАН татах болсон гол шалтгаан нь өөрсдөдөө зориулан гаргасан Сонгуулийн тухай хууль, тогтолцоо нь одоогийн эрх баригчдыг дахин дахин сонгогдоход нөлөөлж байгаа гэдгийг “Үндэсний зөвшилцөл” нэртэй улс төрийн намуудын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтын үеэр парламентад суудалгүй намууд хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс одоогийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэлгүй, Сонгуулийн тухай хуулийг л өөрчилбөл, шударга өрсөлдөх боломжтой гэж тэд үзэж байгаа гэлээ. Ингээд амин чухал хоёр асуудлаар жижиг намууд байр сууриа ингэж нэгтгэсэн.
Хар машинд итгэхгүй байна
Өнөөдрийн байдлаар Монголын улс төрийн отгон хүчин Л.Гүндалайнх гэж бүртгүүлээд байгаа. Түүний намыг Улсын дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард бүртгэж авснаар Монголд улс төрийн 24 нам үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. МАН, АН, ИЗНН, МҮАН, МАХН гээд улс төрийн таван хүчинг хасвал, үндсэндээ 19 нам аахар шаахар улс төр хийсээр, ирэх оны сонгуультай золгох нь. Тэдэн дунд 2016 оны УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөөн явуулах бүрэн боломжтой Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ард түмнээ хайрлая намын Л.Гүндалай, Ж.Занаа тэргүүтэй Иргэний хөдөлгөөний нам бий. Шинэчлэгдэн зохион байгуулагдаж, намын даргаа сольж, улс төрд хүчтэй өрсөлдөхөөр хөдөлж эхэлсэн Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг түүх, намтараа шинээр бичихийг зорьж байгаа улс төрийн намуудыг ч энд орхигдуулж болохгүй. Хамгийн гол нь дээрх улс төрийн хүчнүүд сонгуулийн хар машинд итгэхгүй гэдгээ илэрхийллээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулсан бөгөөд тусгай модемын тусламжтайгаар дамжуулан Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт саналын дүнг хүлээн авсан юм. Мөн Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн тойргийн хороодоос ирүүлсэн тогтоолтой нь серверт ирсэн дүнг тулгахад ямар ч зөрүүгүй, өмнө нь гарч байсан алдаа дутагдал давтагдаагүй гэж мэдэгдсэн. Гэвч парламентад суудалгүй намууд, МАН ч тэр өөрсдийгөө хар машинд луйвардуулсан гэж үздэг. Тиймээс хар машин ашиглаж болох ч бүх саналыг гараар давхар тоолох шаардлагатай гэж Сонгуулийн тухай хуульд оруулах ёстой гэж байгаа юм.
Жишээ нь, сонгуулийн саналын хуудсыг нь цаанаасаа бэлдсэн байдаг. Үзэг нь ч мөн адил нэг стандарттай. Өөрөөр хэлбэл, энэ цаас үзэг хоёроор өгсөн саналыг хар машин уншсанаас хойш тооллого хийдэгт асуудал байгаа гэж үзжээ. Энэ нь тусгай зориулалтын үзгээр будсан саналыг арилгаж өөр санал дугуйлдаг гэх хардлага болж таарав. Тиймээс энэ хардлагыг байхгүй болгохын тулд сонгогч бүр өөрийн үзгээр тэмдэглэгээ хийх эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Харин хоёрдугаарт, хар машинаар тоолсон саналыг урьдчилсан дүнд тооцон, гараар нэг бүрчлэн тоолох ёстой гэж байгаа юм. МҮАН-ын дарга М.Энхсайхан сонгуулийн дүнд иргэдийг итгүүлдэг болгохын тулд МАН-ын санал болгосон гараар тоолох аргачлалыг дэмжив. Энэ талаар тэрээр “Машины тооллогоос татгалзах нь зүйтэй. Үүний ард хардаж сэрдэх, итгэл даахгүй байх бэрхшээл байдаг. Тиймээс УИХ-д суудалтай намын бүлэг, парламентад суудалгүй намууд хамтран ажиллах хэрэгтэй” гэв. Харин Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Өнгөрсөн сонгуулиар гараар тоолно гэсэн ч хийлгээгүй. Тэгсэн Гончигдорж гуай “Та нар наадхаа гараар тоолох юм бол шоронд орно шүү” гээд хашгираад байсан. Энэ бол баримт. Бид ийм л бүдүүлэг улс төр хийж байна” гэсэн юм. Тэднийхээр бол машинаар уншсан саналыг гараар тоолж баталгаажуулах ёстой. Тэгвэл АН-ын дарга З.Энхболд “аль хэсгийн саналын хуудсыг хяналтын тооллого хийлгүүлэх хүсэлтээ гаргах юм бол гараар тоолох хууль эрхзүйн боломж бий. Тэгж тоолоход болохгүй гэх газаргүй” гэж байр сууриа илэрхийлж байсан. Бурууг өөрөөсөө биш өрөөлөөс хайдаг шиг сонгуульд ялагдсан бол луйвардууллаа гэдэг нь улстөрчдийн гэм биш зан. Хяналтын тооллого хийлгэж болж байхад заавал нэг ажлыг хоёр болгож, урагшлахгүй ухарсан үйлдэл гаргах хэрэггүйг зарим улстөрч хэлдэг. Сонгуулийн хуульд энэ намрын чуулганаар өөрчлөлт оруулахгүй л бол цаг хугацааны хувьд боломжгүй. Хэрэв өөрчлөлт яригдвал хамгийн их маргалдах зүйл нь санал тооллогын асуудал байх нь.
Бүгд нэг гараанаас
Сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа болоод намуудын хөрөнгө мөнгөний чадамжаас үүдэн сонгуулийн дүн эрх баригчдад ашигтай гарч байгаа гэж парламентын гаднах намууд үзсэн нь тэдний санал нэгдсэн удаах асуудал. Намуудын санхүүжилтийн талаар хийсэн судалгаа гэхээр зүйл байхгүй нь санхүүжилтийн ил тод бус байдлаас улбаатай. Мөн 1992 онд намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 оны сонгуулиар 35.6 тэрбум төгрөгийг зөвхөн сурталчилгаанд зарцуулсан байгаа юм. Тиймээс томоохон намууд хөрөнгө оруулалтаа ил болгож, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг улсаас авдаг толтолцоо руу аажим аажмаар шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Мэдээж, хяналт сайн тавьж, сонгуулийн сурталчилгааны явцад мониторинг хийх ёстойг орхигдуулаагүй. Гэхдээ сонгуулийн санхүүжилтийн асуудал нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай түлхүү хамааралтай учраас төдийлэн яригдаагүй. Харин Сонгуулийн тухай хуулийн төсөлд сурталчилгаа хийх хоногийг 14 байхаар ярьж байгаа.
Энэ нь эрх баригч буюу олонд танигдсан намуудад ашигтай хувилбар байж болох талтай. Тиймээс шударгаар өрсөлдөх үүднээс санхүүжилтийг ч, сурталчилгааны эрх тэгш байдлыг ч хангаж өгөх эрх зүйн орчинг УИХ-д суудалгүй намууд хүсч байгаа. Гэхдээ намуудын бүртгэлийг цоо шинээр хийх хэрэгтэй гэдэг саналтай УИХ-ын гишүүн хэд хэдэн бий. Хэрэв бүртгэлийг шинээр хийх юм бол өмчийн асуудал хөндөгдөнө. Тусгаар тогтнолын ордон барихад МАН улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулсан учир улсын өмч болгох талаар яригддаг. Хэрэв намуудыг ижил гараанаас гаргая гэвэл Тусгаар тогтнолын ордонд улс төрийн бүх нам өрөө тасалгаатай байх хэрэгтэйг парламентын гаднах намууд ч хэлдэг. Гэсэн ч энэ тийм амар шийдэгдчих зүйл биш учраас өнөөдөр зөвхөн мөрөөдөл төдийгөөр яригдаад л өнгөрдөг зүйлийн нэг нь байсаар байна.
Засгийн газар, УИХ-ыг зангидсан гар шиг аваад явах элит улстөрч үгүйлэгдэж, эдийн засаг улс төр зуузай холбон доройтож байгаа өнөө цагт иргэдийн санал хуваагдаж, улс төрийн идэвхи багассан гэсэн судалгаа гарч. Гэхдээ судалсан судлаагүй иргэдийн улс төрийн идэвхи буурсаар байгааг түүх сануулдаг. Сонгуулийн Ерөнхий хорооны дүн мэдээллээс иш татвал, 1992 оны сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн сонгогчдын 95.6, 1996 онд 92.1, 2000 онд 82.4, 2004 онд 82 хувь нь саналаа өгсөн бол 2008 онд 76.4 болж буурсан байдаг. 2012 оны зургаа дахь удаагийн УИХ-ын сонгууль ирцээ дөнгөн данган бүрдүүлсэн. Энэ нь нийт сонгогчдын 67.2 хувь нь л саналаа өгсөн гэсэн үг юм.

0 Сэтгэгдэл