Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Тэрбумыг хүсэх нь тэнэглэл үү
Б.ШИРНЭН
МАН, АН хоёрыг самгардаж хууль, хууль руу үсчилгүй тайван сууж байхыг сануулсан хүн нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан. Тэр гэлтгүй УИХ-д суудалгүй намууд эрх баригчдыг Сонгуулийн тухай хуульд л өөрчлөлт оруулж, өөр хуульд гар дүрэхгүй байхыг шаардаж байгаа билээ. Хүрэх чадамж ч байхгүй гэж дүгнэсэн. УИХ-ын гишүүн М.Батчимэг үүнтэй санал нэгдэж, “УИХ тар, Үндсэн хуульд бүү хүр” гэснийхээ төлөө эх орноосоо уравсан хэрэгт нэр ус нь хавчигдан, гадуурхагдах болсон гээд намчирхах, үзэл бодлоор хуваагдах сөргөлдөөн танхимаас хальж, иргэдэд хүртэл мэдрэгддэг болов. Засгийн газар болоод УИХ-ыг зангидаж чадахгүй байгаа нь иргэдийг хэсэг бүлэгт хувааж, талцуулах нэг эхлэл ч, парламентын гаднах намуудад олз болдог жамтай.
Тэгвэл энэ “завшааныг” хамгийн гярхай ашиглаж байгаа нь МАН. Тус намын удирдлагууд саяхан улс төрийн намуудын дарга, ЕНБД нарыг цуглуулахдаа Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн хоёр эмзэг сэдвийг хөндсөн нь үнэн чанартаа бусад намд найр тавьсан явдал болсон. Бүгдээрээ нийлж, ажлын хэсэг байгуулъя, асуудал энэ хүрээд дуусахгүй гэснээр парламентын гаднах намуудын удирдах түвшний хүмүүс МАН орчмоор гүйдэлтэй болсон. Ингээд бараг ганц, хоёр удаагийн уулзалтаар улс төрийн намууд зөвшилцөж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг хугацаа үлдээгүй учир одоогийн үйлчилж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 20 намын нэгээс бусад нь санал нэгдсэн байгаа юм.
Үүнээс гадна 2016 оны сонгуульд улс төрийн намууд төрөөс тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт гаргуулах хүсэлтээ хүргүүлсэн гэдгийг иргэд өөр, өөрийнхөөрөө дүгнэж байна. Харин үүнд санал нэгдсэн намуудыг төлөөлөн Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн “Сонгуульд оролцож ялалт байгуулах нь санхүүжилттэй салшгүй холбоотой. Тиймээс дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах нь зөв. Ингэснээр нэр дэвшигчид шударгаар өрсөлдөх боломжтой болно” гээд санааг нь зангидчихаж байгаа юм. Мэдээж, улсын данс улайлаа, улайлаа гэхэд нэг намд тэрбумыг өгч чадахгүй болтлоо хувхайрна гэж үндсэндээ байхгүй. Тиймээс тэд боломж байгаа гэж үзсэн нь зүйн хэрэг байх. Ингээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганы эхний асуудал болгон хэлэлцүүлэх саналыг 19 намын төлөөлөл гарын үсэг зурж дэмжсэнийг хэлснээр тэдний зорилго бараг тодорхой болж байгаа юм.
Нэг тэрбумдаа ч биш
2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон есөн нам, 11 бие даагч нийлээд 36 тэрбум 863 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулсан гэж Сонгуулийн Ерөнхий хороо мэдэгдсэн. Олонхи болсон АН-ын хувьд 16, түүний араас МАН 14 тэрбумыг зарцуулсан байгаа юм. Харин энэ мөнгөний эх үүсвэрийг намын гишүүд болоод компаниудаас босгосон гэж улс төрийн намууд дөрвөн жилд нэг л удаа тайлагнадаг. Хөндлөнгийн шалгалт байхгүй учраас үнэн эсэх нь эргэлзээтэй. Улмаар хандивлагч буюу тодорхой сонирхлын бүлэгт давуу байдалтай үйлчлэх, сонгуулийн өрсөлдөөнийг бууруулах, мөнгөгүй хүн сонгуульд өрсөлдөж чадахгүй байх гээд олон сөрөг үр дагавартай учраас намын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх нь гарцаагүй тулгамдаж байгаа асуудал яах аргагүй мөн. Тиймээс 25 жилийн турш МАНАН-г арилгаж чадахгүй байгаа жижиг намуудын дэвшүүлсэн төрөөс санхүүждэг, түүнийг дагаад хяналтыг сайжруулах хүсэлт нь нэг талаараа зөв. Нөгөө талаараа нэг, нэг тэрбумыг аваад адил тэгш өрсөлдөнө гэвэл өрөөсгөл хэрэг учраас үүнийг зөвхөн эхлэл гэж үзэх нь зүй байх. Харин энэ санхүүжилтийн асуудлыг цаашид шийдэх зам нь Сонгуулийн хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль болоод байгаа юм.
Төрөөс санхүүжих нь байж болох асуудал
Улс төрийн намуудыг төрөөс санхүүждэг болох бодлогыг жил тойрон ярьж, энд тэнд хурал цуглаан хийх нь олширсон. Парламентад суудалтай намуудаас гэхэд л ИЗНН, МАН гээд хурал алгасалгүй сууж, дээрх шийдлийг дэмжиж байгаа нь харагддаг. Олон улсын туулж ирсэн улс төрийн замналаас харвал, төрөөс улс төрийн намыг санхүүжүүлж, хөндлөнгийн хяналт тавих, хууль зөрчвөл хатуу хариуцлага тооцох зарчим үйлчилдэг юм байна. Хэдэн сарын өмнө Нээлттэй нийгэм форум мөн энэ асуудлын хүрээнд судлаач, улс төрийн намын төлөөллийг цуглуулан, шийдэл хайсан нь мөн л дээрх шийдэлд хөтөлсөн байдаг.
Тиймээс төрөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа нь иргэдэд таалагдахгүй, татварын мөнгийг тооцоо, үр ашиггүй зарцуулах зэрэг эрсдэлийг эс тооцвол, санхүүжилт нь хэн нэгнээс хараат бус иргэдийн хяналтад байх нь чухал гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн хяналт нь иргэд гэж олон улс хүлээн зөвшөөрдөг учраас элдэв далд санхүүжүүлэгч, том компанийн захирал зэргээс санхүүжилт авахыг зогсоож, тайланг иргэдэд нээлттэй байхаар хуульчилсан байдаг аж.
Яг энэ журмаар 209 улсын улс төрийн намууд санхүүждэг бөгөөд 41-ээс бусад нь санхүүжилтээ ил тод нээлттэй, иргэдийн хяналтад байлгадаг юм байна. Тухайлбал, тайлангаа гаргадаг улсуудын 61 нь Сонгуулийн Ерөнхий хороондоо, 25 нь Аудитын байгууллагад, 16 нь санхүүгийн тайлан авдаг бие даасан институтэд шалгуулдаг аж. Ингэхдээ санхүүгийн тайланг хүлээн авч байгаа институтүүдэд эрх баригч намын төлөөлөл зонхилох ёсгүй, санхүүгийн тайланд аудит хийх мэргэжлийн чадвар бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцдог гэжээ. Эдгээрээс гадна, нарийн зохицуулалтууд ч бий. Тиймээс манай улс цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг хийхгүй гэх аргагүй байгаа юм.
Мөн энэ талаар МУИС-ийн Улс төр судлалын тэмхимийн профессор Ж.Өнөртогтох, МУИС-ийн докторант, СЭЗДС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Эрдэнэдалай нар “Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь” нэртэй анализ гаргасан байдаг. Хариу нь мөн л улс төрийн намыг төрөөс санхүүжүүлснээр улс төр дэх тэгш боломж, өрсөлдөөн, шударга ёсыг хангана гэж гарчээ. Тухайлбал, шинээр ардчилалд шилжсэн тэр дундаа пост коммунист улсуудын улс төрийн намуудад илүү хамаатай асуудал гэсэн байна. Учир нь, ардчилал ялснаар хүлээн зөвшөөрөгдөх болсон шинээр байгуулагдсан намууд хуучин коммунист намыг залгамжлан гарч ирсэн материаллаг болон санхүүгийн нөөц ихтэй намуудтай өрсөлдөхөд төрийн санхүүжилт маш чухал нөхцөл болж байгаа аж. Төрөөс улс төрийн санхүүжилт олгох өөр нэг шалтгаан бол улс төрийн нам, нэр дэвшигчид янз бүрийн эх үүсвэрээс ирсэн хандивын мөнгө нь намууд болон сонгогдсон албан тушаалтнуудын улс төрийн шийдвэрт нөлөөлөх эрсдэлийг багасгадаг талаар өгүүлж.
Юутай ч, өнөө маргаашийн тэрбум биш цаашдын хяналт, УИХ-аас гаргасан хууль тогтоомж хэний эрх ашгийг түлхүү хөнддөг вэ, гэдгийг намуудын санхүүжилтийн асуудалтай холбон тайлбарлах улс төрийн нам, эвслийн тоо буурахгүй нь. Энэ нь цаашлаад тэрбумыг өгч сайд болдог, санхүүжүүлсэн мөнгөтэйгээ дүйцэх хэмжээний хууль тогтоомж, албан тушаал хүсдэг байдлыг багасгах нэг арга мөн хэмээн өндрөө авч, ирэх намрын чуулганы талцах сэдэв болох бололтой.
МАН, АН хоёрыг самгардаж хууль, хууль руу үсчилгүй тайван сууж байхыг сануулсан хүн нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан. Тэр гэлтгүй УИХ-д суудалгүй намууд эрх баригчдыг Сонгуулийн тухай хуульд л өөрчлөлт оруулж, өөр хуульд гар дүрэхгүй байхыг шаардаж байгаа билээ. Хүрэх чадамж ч байхгүй гэж дүгнэсэн. УИХ-ын гишүүн М.Батчимэг үүнтэй санал нэгдэж, “УИХ тар, Үндсэн хуульд бүү хүр” гэснийхээ төлөө эх орноосоо уравсан хэрэгт нэр ус нь хавчигдан, гадуурхагдах болсон гээд намчирхах, үзэл бодлоор хуваагдах сөргөлдөөн танхимаас хальж, иргэдэд хүртэл мэдрэгддэг болов. Засгийн газар болоод УИХ-ыг зангидаж чадахгүй байгаа нь иргэдийг хэсэг бүлэгт хувааж, талцуулах нэг эхлэл ч, парламентын гаднах намуудад олз болдог жамтай. Тэгвэл энэ “завшааныг” хамгийн гярхай ашиглаж байгаа нь МАН. Тус намын удирдлагууд саяхан улс төрийн намуудын дарга, ЕНБД нарыг цуглуулахдаа Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн хоёр эмзэг сэдвийг хөндсөн нь үнэн чанартаа бусад намд найр тавьсан явдал болсон. Бүгдээрээ нийлж, ажлын хэсэг байгуулъя, асуудал энэ хүрээд дуусахгүй гэснээр парламентын гаднах намуудын удирдах түвшний хүмүүс МАН орчмоор гүйдэлтэй болсон. Ингээд бараг ганц, хоёр удаагийн уулзалтаар улс төрийн намууд зөвшилцөж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг хугацаа үлдээгүй учир одоогийн үйлчилж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар 20 намын нэгээс бусад нь санал нэгдсэн байгаа юм.

0 Сэтгэгдэл